Азийн физикийн олимпиадыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2023.05.28-нд нийтлэгдсэн

Азийн физикийн олимпиадыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа

Азийн физикийн олимпиадыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиад амжилттай болж өнөөдөр /2023.05.28/ өндөрлөлөө. Өчигдөр олимпиадын нэгдсэн дүн мэдээ гарч, оролцогч орны ахлагч нар санал нэгтэйгээр баталсан юм. Харин өнөөдөр шагнал гардуулах ёслол боллоо. Олимпиадын үр дүнгээр тусгай байрын болзол хангасан 34 сурагч, хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч, мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч тодорлоо. Мөн алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч, зохион байгуулагчдаас шагналаа гардаж авлаа.

Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг нэрлэдэг байна.

  • Онолын бодлогын ялагч: БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао
  • Туршилтын бодлогын ялагч: ОХУ-ын сурагч Игор Потапов
  • Үнэмлэхүй аварга: БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан байна.

Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33.5 оноог мөн Хятадын сурагч авсан байна. Зохион байгуулагч орон болох Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж байгаа нь энэ юм. Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж, шилжин явах тугийг хүлээлгэж өгчээ.

11 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧ Л.ДӨЛГӨӨН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн зохион байгуулагч орны хамгийн том амжилт байлаа.  Тус олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангасан. Мөн,

  • Тайвань 5 алт, 2 мөнгө
  • Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл
  • Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангажээ.

Олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн билээ.

Ингээд олимпиадын дүн гарахад хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж