Нийслэлийн аялал жуулчлалын газар, "Тэнгэр тайлал" НҮТББ-тай хамтран өнөөдөр /2023.05.28/ Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт "Тэнгэр" олон улсын бөөгийн фестивалийг зохион байгуулж байна. Фестивальд Өмнөд Солонгос, Франц, Польш, АНУ, Канадын уугуул индиан, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад зэрэг улсаас 40 гаруй бөө ирж, тухайн улсын бөө мөргөлийн онцлог, уламжлал, ёс заншлыг үзүүлэх аж.
Мөн Нарны тахилга, Бөөгийн туг сүлд залах ёслол, Тэнгэрийн дуудлага зан үйл, Галын тахилга болон Гадаад улсуудаас хүрэлцэн ирсэн бөө нар өөр өөрийн орны бөөгийн зан үйл үзүүлж байгаа нт иргэд, жуулчдын сонирхлыг ихэд татаж байгааг хэлсэн юм.
Тус үйл ажиллагаа нь анх удаа зохиогдож байгаа учир иргэд олноор сонирхож байгаагаас гадна жуулчид ихээр очиж байгаа аж. Тиймээс хөтөлбөр болон маршрутыг нарийн гаргаж, үнэ төлбөргүй нийтийн тээвэр үйлчилж байгаа юм байна.
Холбоотой мэдээ