Скүүтер түрээслэх иргэд багадаа 4000 төгрөгөөр хэтэвчээ цэнэглэнэ

Скүүтер түрээслэх иргэд багадаа 4000 төгрөгөөр хэтэвчээ цэнэглэнэ

Скүүтер түрээслэх иргэд багадаа 4000 төгрөгөөр хэтэвчээ цэнэглэнэ

Дулааны улиралд иргэдийн хамгийн ихээр хүлээж байсан үйлчилгээ бол түрээсийн скүүтер. Тэгвэл тус үйлчилгээ өнөөдрөөс хэрэгжиж эхэлжээ. Тус үйлчилгээг авахын тулд иргэд:

  • AppStore болон playstore-оос Jet scooter аппликейшнийг татах,
  • Дараа нь хэрэглэгчээр бүртгүүлэх,
  • Зүүн доод хэсэгт байрлах меню хэсгээс сонголтоо хийж дансаа цэнэглэнэ.

Данс цэнэглэхэд багадаа 4000 төгрөг байх бөгөөд шаардлагатай бусад зааврыг түрээсийн скүүтер дээр байршуулжээ.

Уаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг өнгөрсөн аравдугаар сард нийслэлээс мэдэгдсэн.

2023-2024 онд нийт 3000 ширхэг цахилгаан скүүтер оруулж ирэх аж. Одоогоор тоо ширхэгийн нарийн мэдээлэл гараагүй байна.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр, дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрнэ. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг.

Тус скүүтер нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй учраас 3-11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой.

Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгч байгаа гэсэн юм. Эхлэл, төлөвлөгөөг ийн сайнаар хэлдэг ч үйлчилгээ чанар, хүртээмж, хяналтгүйгээс төр, хувийн хэвшил аль аль нь хохирсон тохиолдол бий гэсэн юм.

Эргэн сануулбал, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг.

Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавьсан. Гэхдээ хангалттай бус байгааг иргэд хэлдэг. Замаа дагаад ашиглах нөхцөлд тохирсон хэрэгслийг ч нийтэд хүргэхийг оролдсон ч энэ нь амжилт олоогүй. Харин өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлж буй скүүтер түрээсийн эрэлт их байгаа юм.

Түрээсийн скүүтер нь:

  • 120 кг даацтай, 19 кг жинтэй
  • 25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой
  • Усны хамгаалалттай
  • 13 ампер, сольдог зайтай
  • Байршил тогтоогчтой
  • 5 инчийн, хатуулаг дугуйтай
  • 25 градус налууд өгсөх чадвартай
  • -16 градуст ажиллах
  • Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах
  • Гар утасны аппликэйшнтэй хоршин ажиллах боломжтой аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бтрднэ 2023-05-28 202.126.88.164

яаж унтраах юм бэ

Avatar

Ах 2023-05-28 121.84.197.212

Шал дэмий

Avatar

Зочин 2023-05-28 124.158.107.35

эхлээд замаа бэлдэх хэрэгтэйшт одоогийн ийм замд ийм үйлчилгээ явуулах нь эрсдэлтэй аюултай тэгээд манайхны ухамсар хэцүү шүү дампуурах бий

Avatar

Улам 2023-05-28 79.142.77.93

Залуусаа скүүптэрийг анхаарал болгоомжтой, цэгцтэй хэрэглэцгээгээрэй. Скүүтэрмйг Парист хориглоод байна. Стокгольмд цөөлөөд байна. Учир нь скүүтэрээс үүдэлтэй гэмтэл осол их болж байна. Хурд хэтрүүлж яваад явган, дугуйтай хүн дайр ч байна. Гэмт хэрэг хийгээд скүүптэрээр зугтаж байна. Хэрэглэсэн сүүлээрээ энд тэндгүй орхиж байна. Иймээс залуусаа зөв боловсон, хурд хэтрүүлэлгүй ялангуяа согтуу үедээ хэрэглэхгүй эмх цэгцтэй хэрэглээрэй

Avatar

Зочин 2023-05-28 213.87.161.173

!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-05-28 66.181.160.26

"багадаа 4000 төгрөгөөр хэтэвчээ цэнэглэнэ" – юу гэсэн үг вэ??

Avatar

Зочин 2023-05-28 216.38.195.74

– baterei mashinp ni ; #

Avatar

Зочин 2023-05-28 103.161.242.117

Аялах хүрээ?

Avatar

Jj 2023-05-28 202.21.108.10

Ymar goe uilchilgee ve. Gevch manai uls hulgain eh oron bilee. Hyanaltaa sain tavihgui bol evguidee. Urt udaan togtnoson uilchilgee bgaasai gej huseye! Humuus tsever saihan heregleesei bilee.

Avatar

Зочин 2023-05-28 103.26.195.2

ehnii shonoo l 2ch scooter hulgailaad gertee zadlah geed bj bhad n barisan gej bn haha. butkue

Avatar

Zochin 2023-05-28 192.82.70.6

1 tsag ni 11800 arai yu hahha

Avatar

Зочин 2023-05-28 122.201.24.73

scootertei neg tsagiin dotor her hol yavhaa bodood uzdee

Avatar

Зочин 2023-05-28 64.119.19.194

Bas l bodoj uzeh shuu. het unetei baina. 20 min 40 min 60 min 120 min geh met huhatsaa taviad tuunees deesh geed hugatsaagaar shatlal uusgeed tarif gargah heregtei. urtsah tusam himdrah yostoi.

Avatar

Зочин 2023-05-28 192.82.71.65

unahaa l bolichih tam togoonii ulger mine

Avatar

Зочин 2023-05-28 107.115.29.26

Duguinaas ch udaan yavdag biz dee. Tegeheer her hol yavj shalidag yum?

Avatar

hha 2023-05-28 66.181.161.125

hha arai untei naasan

Avatar

Зочин 2023-05-28 202.21.105.8

Zuv tootsool malaa. Sardaa 4000₮

Avatar

Зочин 2023-05-28 192.82.71.65

unahaa l bolichih tam togoonii ulger mine

Avatar

news.mn 2023-05-28 103.57.95.180

Уншаад мэдээлэл авчихмаар юм нэг ч алга. ЗДУ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж