Сураггүй алга болсон 13 настай хүү эсэн мэнд гэртээ иржээ

Хуучирсан мэдээ: 2023.05.28-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон 13 настай хүү эсэн мэнд гэртээ иржээ

Сураггүй алга болсон 13 настай хүү эсэн мэнд гэртээ иржээ

Ховд аймагт сураггүй алга болсон 13 настай хүү эсэн мэнд гэртээ иржээ. Ховд аймагт өнгөрсөн Пүрэв гаригт /2023.05.25/ малаа хариулахаар гараад сураггүй алга болсон 13 настай хүү аймгийн төвөөс 45 орчим км Булангийн овоо орчмоос замын машинд дайгдаад өнөөдөр 01:20 цагийн үед эсэн мэнд гэртээ ирсэн байна.

Хүү малдаа явахдаа морьтой явсан бөгөөд мориноосоо унаж, улмаар явганаар нуур тойрч явсан гэжээ.

Ховд аймгийн Буянт сумын нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т орших Цагаан бургас багийн Хар ус нуур хэмээх газарт тавдугаар сарын 25-ны 16:00 цагийн орчимд бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Хүүхэд сураггүй болж, унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлагыг 26-ны 00:53 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран 13 настай малчин хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан ч хүү эсэн мэнд гэртээ ирж, эрлийг зогсоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж