Тэрбумтан Уоррен Баффетын хэмнэлттэй байдал, минималист сэтгэлгээ нь хөрөнгө оруулагчийн хувьд асар их амжилтанд хүрэх гол хүчин зүйл болсон. Зөвхөн бизнес, хөрөнгө оруулалт гэлтгүй амьдралын бүхий л салбарт үнэ цэнийг эрэлхийлэх чадвар нь түүний санхүүгийн өвөрмөц философийг бүрдүүлсэн юм.
Автомашины тухайд Баффет шинэ тээврийн хэрэгслийн хурдан элэгдэлд дургүй байдаг. Үүний оронд тэрээр ямар нэгэн өө сэвээс болж хөнгөлөлт үзүүлдэг хуучин машинуудыг сонгодог. Тэрбээр 2014 онд “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жилд ердөө 3500 миль зам туулдаг тул машинаа ойр ойрхон солих шаардлагагүй гэж хэлжээ.
Баффет 2001 оны Линкольн Таун машинаа 10 жилийн турш унасныхаа дараа дуудлага худалдаанд оруулж, 2006 оны “Cadillac DTS”-ээр сольжээ. Тэр машиныг одоогийн 2014 оны “Cadillac XTS” машинаар солих хүртлээ найман жил жолоодсон.
Хэдэн жилийн өмнө “Berkshire Hathaway”-ийн уулзалт дээр Баффет машин хэрхэн сонгодог үндэслэлээ тайлбарлахдаа "Үнэндээ би хоёр талдаа аюулгүйн дэртэйгээс нь болж энэ автомашиныг сонгосон. Аюулгүйн дэртэй ийм төрлийн машин хэзээ ч хийж байгаагүй" гэжээ.
Аюулгүй байдал болон үнэ боломжийн байх нь шийдвэр гаргах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: BEZINGA
Холбоотой мэдээ