Украины нийслэл Киев хотод руу өнгөрсөн шөнө ОХУ-аас нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэж, нэг хүн амиа алдсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдлээ. Киев хотын дарга Виталий Кличко хэлэхдээ, нисгэгчгүй онгоцны хэлтэрхий шатахуун түгээх станцын ойролцоо унаж, нэг хүн нас барж, өөр нэш эмэгтэй шархадсан гэв. Унасан нисгэгчгүй онгоцны хэлтэрхийд өртөн нийслэлийн өөр өөр дүүрэгт дор хаяж хоёр өндөр барилга шатсан байна.
Түүний хэлснээр, агаарын довтолгооноос хамгаалах систем Киев рүү чиглэж байсан 20 гаруй нисгэгчгүй онгоцыг устгасан боловч нисгэгчгүй онгоцны дайралтууд үргэлжилж байна.
Орос сүүлийн үед Киев рүү довтолгоогоо эрчимжүүлж, нийслэлийн хамгаалалтыг дарах гэж хичээж байна.
Өнөө өглөө баруун хойд нутгийн Волынь хотоос зүүн өмнөд хэсгийн Днепропетровск хүртэл Украины 12 бүс нутагт агаарын дайралтаас сэрэмжлүүлгийг идэвхжүүлсэн байна.
Сүүлийн үеийн довтолгоонууддаа Орос улс камиказе гэгддэг нисгэгчгүй онгоц, олон төрлийн далавчит болон баллистик пуужинг ашиглаж байна.
Энэхүү дайралтууд нь Украины сөрөг довтолгоо эхлэхийн өмнө болж байна. Бямба гарагт Украины аюулгүй байдлын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг BBC-д хэлэхдээ, тус улс сөрөг довтолгоо явуулахад бэлэн байна гэжээ.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов хэлэхдээ, Оросын ерөнхийлөгч Владимир Путины эзлэн түрэмгийлэгч хүчнээс газар нутгаа эргүүлэн авах халдлага "маргааш, нөгөөдөр эсвэл долоо хоногийн дараа" эхэлж магадгүй” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ