НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнийг сонгох санал хураалт явуулахад ердөө 10 хоног үлдээд байхад Өмнөд Солонгос дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлж байна.
Хамгийн сүүлд 2013-2014 онд тус зөвлөлд сууж байсан Өмнөд Солонгос 2024-2025 онд тус зөвлөлд эргэн орохоор зорьж байгаа бөгөөд НҮБ энэ сарын 6-нд санал хураалт явуулах юм.
Хэрэв сонгогдвол Өмнөд Солонгос гурав дахь удаагаа НҮБ-ын аюулгүй байдлын байнгын бус 10 гишүүний нэгээр ажиллах болно. Өмнө нь 1996-1997 онд Өмнөд Солонгос энэ суудалд сууж байсан.
Өмнөд Солонгос олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох үүргээ өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа тул тус зөвлөлд эргэн орно гэж найдаж байна. Энэ нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулахад ч тустай гэж албаныхан мэдэгдэв.
Өмнөд Солонгосоос НҮБ-д суугаа Элчин сайд Хван Жун Кук хэлэхдээ, Сөүл тус зөвлөлд суудал авбал дэлхийн үйл хэрэгт тэргүүлэх үүрэг гүйцэтгэх “хөлөө олж авна” гэж мэдэгджээ. Ази дахь цорын ганц нэр дэвшигч орон учраас Өмнөд Солонгос тус зөвлөлд суудал авах магадлалтай гэж Хван хэлэв.
Хэлэлцээнд эргэн орох шинж тэмдэг багатай байгаа Хойд Солонгос улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрийнхөө хөгжүүлэлтийг эрчимжүүлсэн. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гуравдугаар сарын сүүлчээр зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд зэвсгийн чанартай цөмийн материалын үйлдвэрлэлийг өргөжүүлэх тушаал өгсөн.
Одоогийн байнгын бус гишүүдэд: Албани, Бразил, Габон, Гана, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) буюу өнгөрсөн долоо хоногт шинээр сонгогдсон таван улс, Энэтхэг, Ирланд, Кени, Мексик, Норвеги орно.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ