Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17…+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +18…+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.
Холбоотой мэдээ