Хятадын засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуй энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх даалгавартайгаар Европын орнуудад айлчилсан. Тодруулбал, Ли Хуй энэ сард Киев, Варшав, Берлин, Парис, Брюссельд айлчиллаа. Тэрбээр энэ айлчлалынхаа үеэр Украины эзлэгдсэн газар нутгийг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрч, гал зогсоох ёстой гэж Европын орнуудад итгүүлэхийг оролдсон байна.
Оросын цэргүүд Украиныг орхин гарах хүртэл энх тайван тогтох боломжгүй гэж Киевийн албаныхан мэдэгдсэн.
Мөн энэ уриалгаараа тэд барууны нэгдмэл байдлыг шалгаж, санаачлага гаргахыг оролдож байна гэж эх сурвалж мэдээлжээ. АНУ-ын засаг захиргаа Хятад улс нь Оростой ойр дотно харилцаатай учир энхийг сахиулагч болно гэдэгт эргэлзэж байна.
Европын дипломатчид Ли Хуйтай уулзах үеэрээ гурван чухал мессежийг хүргэхийг зорьсон. Энэ нь цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, Орост цэргийн тусламж үзүүлэхгүй байх, түрэмгийллийг буруушаасан шахалтыг Орост үзүүлсээр байх гэсэн гурван мессеж юм. Мөн Оросын булаан авсан атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах олон улсын хүчин чармайлтыг дэмжихийг Ли Хуйгаас хүсчээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ