Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр /2023.05.27/ эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой гэдгийг онцлов.

Мөн тэрбээр, "Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно" гэлээ. Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186-р тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон юм.

Энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой.

Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэнэ. Энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шивээхүрэн боомтод хийж буй жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV-ээр нүүрс тээвэрлэх ажилтай танилцлаа. Тус тээврээр 2022 оны арванхоёрдугаар сараас хойш тээвэрлэлт хийж байгаа бөгөөд жилд 6,5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-27 107.115.29.26

Woow, gaihaltai gaihaltai ❤️

Avatar

Нэргүй 2023-05-27 213.87.136.214

~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-27 192.82.83.132

Мандан бадраг … жанхуунууд зайл …..

Avatar

Нэргүй 2023-05-27 103.26.193.222

Оюунэрдэнэ Амарбаясгалан Нямбаатар нар сайн ажиллаж байгаа ДЭМЖИНЭЭ

Avatar

Нэргүй 2023-05-27 192.82.78.161

Эхлээд хилийн ТЗ барих энэ зөв / 7 км/

Avatar

Зочин 2023-05-27 64.119.19.37

Хоосон пиараар хол явахгуй дээ, бодитой ажил, бутээн байгуулалт хийх хэрэгтэй байна шуу, зевхен енеедреер, сонгуулиас сонгууль гэж ажил хиймээргуй байна даа, харамсалтай

Avatar

Нэргүй 2023-05-27 59.153.112.159

Хонгио толгойт энэ засгийг Энтертаймент засаглал болголоо . Эдийн засаг мөнгөний бодлого мэдэхгүй хүн ерөнхий сайд хийх асар их эрсдэлтэй. Одоо мэдэгдэхгүй ч алсдаа асар хохиролтой.

Avatar

Нэргүй 2023-05-27 192.82.87.117

Шивээхүрэнгээс нааш төмөр зам байхгүй биздээ, тэнд хил гатлах төмөр зам бариад, харин гүнрүүгээ төмөр зам тай Цагаанхадад нь байдаггүй ээ ! Өө энэ чинь Жонхуугий н зуурсан үйлийн лай л явж байгаа нь энэ биз дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж