Талын Монголоос ТРАНЗИТ МОНГОЛ

Талын Монголоос ТРАНЗИТ МОНГОЛ

Талын Монголоос ТРАНЗИТ МОНГОЛ
Зүүн Европыг Зүүн өмнөд Азитай холбох хамгийн дөт зам нь Монгол Улс. Далайд гарцгүй ч Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний гол зангилаа болох нь үе, үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн мөнхийн мөрөөдөл нь байв. Товчхондоо, Царь, Хуанди хоёртой айлсаж амьдрах ардчилсан Монгол газар зүйн байршлын нэг сул талаа давуу тал болгож чадвал дэлхийн ТРАНЗИТ тээврийн гол тоглогч болно.

ШИНЭ КОРИДОР

Монгол Улсад нийт 37 боомт байгаагаас 16 нь ОХУ-тай, 17 нь БНХАУ-тай хиллэж байна. Үүний 14 нь олон улсынх, 11 нь хоёр талын байнгын, 14 нь улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт юм.

Харин дөрвөн боомтоос Монголын экспорт, импортын хувь заяа ихээхэн хамаардаг. Тэр тусмаа уул уурхайн бүтээгдэхүүний гол ГАРЦ нь Гашуунсухайт ба Шивээхүрэн.

Зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувь нь Гашуунсухайтаар, 25 орчим хувь Шивээхүрэнгээр урагшаа гардаг. Тиймээс Шивээхүрэнг Хятадын Сэхэ боомттой төмөр замаар холбосноор манай эдийн засгийн хувьд доллар дотогшлох нэг суваг болно, гурван улсын гол коридор болно. Бүтээн байгуулалтын ач холбогдлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тодорхойлсноор “Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой” юм. Шивээхүрэн авто замын боомтыг байгуулсан цаг хугацаа нь 1992 оны 11 дүгээр сарын 1 боловч үүнээс хоёр жилийн дараа 1994 оны гуравдугаар сараас улирлын горимоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Харин хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 2009 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс байнгын горимоор үйл ажиллагаа явуулж байна. Шивээхүрэн боомтын эсрэг талд БНХАУ-ын Сэхээ боомт бий. Тус боомтоор сүүлийн таван жилд Монгол Улс 46 сая тонн нүүрсийг урагшаа экспортод гаргажээ.

БОСОО ЗАМ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сард Бээжинд зочлохдоо БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон байдаг. Ингэснээр төмөр зам тойрсон дотоодын зодоон дуусч, хятад цэрэг танкны үлгэр “жаргасан” юм. Засгийн газраас Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигийн төмөр зам барьж байгуулах эрхийг “Нарийнсухайтын төмөр зам” компанид олгосон аж.
Шивээхүрэн хилийн боомт дахь төмөр замын ТЭЗҮ-г “Монголын төмөр зам”, инженерийн нарийвчилсан зураг төслийг Хятадын төмөр замын зураг төслийн корпораци боловсруулсан байна.
Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс экспортод гаргах уг стратегийн төмөр замын урт нь долоо ч салаа замтайгаа нийлээд 20 орчим километр болж буй. Ирэх арванэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулж, жилдээ хамгийн багадаа 20 сая тонн бараа зөөнө гэж тооцжээ. Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн энэхүү нарийн царигт төмөр зам бол баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл нь болж байна. Учир нь Шивээхүрэн-Арц суурь-Нарийнсухайт чиглэлийн 1250 км төмөр замыг барьж байгуулах тендерт Хятадын “Equipment Supply” ХХК шалгарчээ. Босоо тэнхлэгийн 1250 км төмөр замаар жилд  30-50 сая тонн ачааг экспортлох боломжтой гэнэ. Тиймээс ашигт малтмалын ордуудын үнэлэмж өснө, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж Монгол Улс өөдрөгөөр төсөөлж сууна.
ЭЕРЭГ ХҮЛЭЭЛТ
Хятадын эдийн засаг дахин нээлттэй болж, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэн, дотоодын эрэлт сэргэснээр Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараах өсөлтийн мөчлөгт шилжиж байна. Энэ нь гадаад, дотоодын санхүүжилтийн нөхцөлүүд эрс чангарснаас үл хамааран өмнөх сөрөг хүлээлтүүдийг өөрчилж буй аж. Энэ бол Азийн хөгжлийн банкнаас гаргадаг Азийн хөгжлийн төлөв эдийн засгийн тайланд дурдсан эерэг төсөөлөл. Тэдний урьдчилсан прогнозоор Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлтийн үр нөлөөгөөр 2023 онд 5.4 хувь, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй  гэсэн чихэнд чимэгтэй мэдээ сонсогдож буй.
Юутай ч  сүүлийн үеийн олон бараан мэдээлэл дундаас гялтайх ганц мэдээ нь Шивээхүрэн болж байна. Тэр тусмаа талын Монголыг транзит Монгол болох олон жилийн мөрөөдөл одооноос биелэлээ олж байгаа нь сайны дохио.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-27 64.119.23.174

х****а

Avatar

Сэр сэр 2023-05-27 121.84.197.212

Иргэд нь ядуураад гишүүд нь баяжаад л цалингаа нэмээчээ өлөн цусалж дуусдаггүй 76 өлөн гахайнуудаа

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2023-05-27 202.21.107.51

ОЛОН МУХАР ЗАМЫН ХЭРЭГ БАЙНА УУ? ГАШУУН СУХАЙТ ГЭЭД АШИГЛАДАГҮЙ МУХАР ТӨМӨР ЗАМАА ЯАХ ВЭ?

Avatar

Я 2023-05-27 202.126.89.226

сайхан мэдээ бна амжилт

Avatar

Баяраа Дархан 2023-05-27 202.179.21.246

Бүтээн байгуулалтын ажлуудад амжилт хүсье , ажлыхаа зургийг зураглалаар хамт тавьж байвал бахархаж суумаар байх юм , баярлалаа

Avatar

Нэргүй 2023-05-27 107.115.29.26

Manai zasgiin gazar ih sain ajillaj bgaa. Oyun-Erdene tuuhendee hamgiin sain erunhii said

Avatar

Замч 2023-05-27 202.9.47.62

Зочин нэрт вирус хятад сэгээ чи хар хятад руугаа зайлаач емхий хятад шээсээ.

Avatar

Зааварч 2023-05-27 202.9.47.62

Юу хуцаад байгаа хятад авгай вэ?Монголоос зайлаач хятад ялгадасаа

Avatar

зочин 2023-05-27 202.21.107.45

Яагаад унгаад байгаа Орос хулмас вэ? Орос уруугаа тонилооч.

Avatar

Нэргүй 2023-05-27 202.126.89.62

Цус ойртсон, өвчний үүр болсон, шизо Монгол амьтан аа, хамаатантайгаа шаалцаад сууж бай!

Avatar

Нэргүй 2023-05-27 107.115.29.26

Chi yag AN iin uldegdel bna

Avatar

Нэргүй 2023-05-27 202.126.89.62

МИАТ-аар гадаадынхныг нисдэг болгох хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2023-05-27 121.50.42.123

Энэ зайсанд байдаг golden dragon хятад хоолны газрын хэдэн хятад шөнөөр шуугилдаад баахан ил задгай хувцасласан хүүхнүүдийг хаалттай ресторан руугаа дагуулаад ороод байх юм. Хууль хяналт гэдэг зүйл ч энэ улсад байхаа больж дээ.

Avatar

Нэргүй 2023-05-27 202.9.40.99

Бүтээн байгуулалт хийсэн нь сайн байна. гэтэл төмөр зам барьсныг буруутгаж байгаа Монголчууд байна. танк орж ирнэ гэж ярьдаг хүмүүсийн найз нөхөд, журмын анд хамаатан садан нь эсэргүүцэж байна. Монголын хөгжлийн эсрэг шууд явдаг зоригтой хүмүүс их байна. Тэд нарын одоогийн монголчууд яах ч үгүй байгаад байдаг нь хачирхалтай. Яагаад шийтгэхгүй байна. Эсвэл тийм тэнэг болцгоосон юмуу

Avatar

Зочин 2023-05-27 202.9.47.57

Данхын толгойт

Avatar

Нэргүй 2023-05-27 202.55.188.85

Оросоос нүүрс зөөх зам уу.

Avatar

Нэргүй 2023-05-27 192.82.87.117

Оросын нүүрс л манай нутаг дээгүүр Хятадруу өнгөрөх юм.

Avatar

Нэргүй 2023-05-27 202.126.90.8

АЛБАН ЁСНЫ НИЙТЛЭЛ ДЭЭР ЦАРЬ ХУАНДИ ГЭСЭН ЁЖОЛСОН ҮГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж