Мөрөөдлийн аялалдаа зориулж байраа хүртэл заржээ

Мөрөөдлийн аялалдаа зориулж байраа хүртэл заржээ

Мөрөөдлийн аялалдаа зориулж байраа хүртэл заржээ

Дэлхийн 135 орноор аялах төлөвлөгөөтэй "MV Gemini Cruise" аяллыг энэ оны хоёрдугаар сарын сүүлээр анх зарласан. Уг аялал нь арваннэгдүгээр сард Истанбулаас эхлэх юм. "Miray Cruises" болон түүний охин компани "Life at Sea Cruises" нар аяллыг зохион байгуулна. Гэвч аялахаар бүртгүүлсэн хүмүүс болон аяллын компани хооронд асуудал үүссэн тул олон хүн мөнгөө буцааж авахыг шаардах болжээ. 

Тодруулбал, "Life at Sea Cruises" компани нь толгой компаниасаа өрх тусгаарласан аж. Тиймээс "Miray Cruises" дангаараа аяллыг зохион байгуулна гэх болсон байна. 

Кимберли Ариззи нэртэй хүн гуравдугаар сард аялалд бүртгүүлсэн анхны хүмүүсийн нэг юм. Тэр 5000 ам.долларын урьдчилгаа төлсөн бөгөөд анхандаа "Life at Sea Cruises"-ын худалдааны багтай шууд харилцаж байжээ. Гэвч хөлөг онгоцтой холбоотой тодорхойгүй байдал, компанийн боловсон хүчнүүд солигдсон гэх мэт шалтгаанаар зарим зорчигч төлөвлөгөөнөөсөө буцахад хүрээд байна. Кимберли Ариззи энэ аялалд бэлтгэхийн тулд хэдэн мянган ам.долларын хувцас, тавилга сэлтээ, тэр бүү хэл байраа хүртэл заржээ. Одоо тэр чиргүүл дотор түр амьдарч байна. 

Жим Кремер нэртэй өөр нэг хүн ярихдаа "Энэ аялал анх миний мөрөөдлийн аялал байсан. Гэвч яг одоо "Miray Cruises" компани үүнийг даван туулж чадна гэдэгт итгэлгүй байна" гэжээ. 

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

at #? 2023-05-27 216.38.195.74

siou;?

Avatar

Нэргүй 2023-05-27 216.38.195.74

– vio6.

Avatar

-OSCN; 2023-05-27 216.38.195.74

-1.Cs; ardrybaasn op¥mz; ?

Avatar

Нэргүй 2023-05-27 216.38.195.74

X;

Avatar

Нэргүй 2023-05-27 216.38.195.74

-#-1;

Avatar

Нэргүй 2023-05-27 213.87.136.214

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-27 64.119.27.72

асрамжийн газарт амьдрах нь дээ хөөрхий

Avatar

Нэргүй 2023-05-27 122.201.31.125

Үнэн бол усан тэнэг. Худлаа л байх л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж