Дэлхийн 135 орноор аялах төлөвлөгөөтэй "MV Gemini Cruise" аяллыг энэ оны хоёрдугаар сарын сүүлээр анх зарласан. Уг аялал нь арваннэгдүгээр сард Истанбулаас эхлэх юм. "Miray Cruises" болон түүний охин компани "Life at Sea Cruises" нар аяллыг зохион байгуулна. Гэвч аялахаар бүртгүүлсэн хүмүүс болон аяллын компани хооронд асуудал үүссэн тул олон хүн мөнгөө буцааж авахыг шаардах болжээ.
Тодруулбал, "Life at Sea Cruises" компани нь толгой компаниасаа өрх тусгаарласан аж. Тиймээс "Miray Cruises" дангаараа аяллыг зохион байгуулна гэх болсон байна.
Кимберли Ариззи нэртэй хүн гуравдугаар сард аялалд бүртгүүлсэн анхны хүмүүсийн нэг юм. Тэр 5000 ам.долларын урьдчилгаа төлсөн бөгөөд анхандаа "Life at Sea Cruises"-ын худалдааны багтай шууд харилцаж байжээ. Гэвч хөлөг онгоцтой холбоотой тодорхойгүй байдал, компанийн боловсон хүчнүүд солигдсон гэх мэт шалтгаанаар зарим зорчигч төлөвлөгөөнөөсөө буцахад хүрээд байна. Кимберли Ариззи энэ аялалд бэлтгэхийн тулд хэдэн мянган ам.долларын хувцас, тавилга сэлтээ, тэр бүү хэл байраа хүртэл заржээ. Одоо тэр чиргүүл дотор түр амьдарч байна.
Жим Кремер нэртэй өөр нэг хүн ярихдаа "Энэ аялал анх миний мөрөөдлийн аялал байсан. Гэвч яг одоо "Miray Cruises" компани үүнийг даван туулж чадна гэдэгт итгэлгүй байна" гэжээ.
Эх сурвалж: INSIDER