"Баавгай болохсон" уран сайхны кино Камера Д’ор" буюу "Алтан Камер" шилдэг анхны бүтээлийн шагналд дэлхийн өнцөг бүрээс ирсэн 22 киноны уран бүтээлчидтэй өрсөлджээ.
"Баавгай болохсон" уран сайхны киноны бяцхан жүжигчид Каннын кино наадмын улаан хивсний ёслолоор үндэсний дээлээ өмсч, чимсэн. Тэд 2023 оны тавдугаар сарын 16-нд Франц улсыг зорьсон юм.
Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор сонгогдсон.
"Баавгай Болохсон" уран сайхны кино нь П.Золжаргалын зохиолч, найруулагч, продюсерээр ажилласан анхны бүрэн хэмжээний кино бөгөөд мөн зураглаач Д.Давааням, Ко-продюсер С.Батхишиг, продакшн дизайнер Ц.Ариунтөгс, хөгжмийн зохиолч Жоанни Куртет нарын анхны бүрэн хэмжээний кино бүтээл билээ.
"World of Location" сэтгүүлд 76 дахь Каннын олон улсын кино наадамд Монгол Улсаас анх удаа "Un Certain Regard" төрөлд нэр дэвшсэн "Баавгай болохсон" киноны тухай нийтлэгдсэн юм.
Холбоотой мэдээ