Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
2023 оны тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Тавдугаар 28-нд Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи 28-30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Энэ сарын 28-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11…+16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна. Энэ сарын 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Холбоотой мэдээ