Тойм: Ирэх жилүүдэд 40-50 сая тонн экспортлоно гэдэг үлгэр

Тойм: Ирэх жилүүдэд 40-50 сая тонн экспортлоно гэдэг үлгэр

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ЦОМХОН ПАРЛАМЕНТ, ЦОМХОН ЗАСАГТАЙ БОЛОХ ЁСТОЙ"

Улс төр судлаач Б.Дэлгэрмаатай ярилцлаа.


-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд “парламентыг 126 гишүүнтэй болгох.  УИХ-ын гишүүний 76 нь тойргоос, 50 нь пропорцианалиар сонгодог болъё” гэдэг дээр парламентад суудалтай намууд санал нэгдлээ. Энэ хувилбар Монголын одоогийн нөхцөлд хэр тохирох бол. Таны байр суурийг сонирхоё? 

-Монгол Улс парламентын засаглалыг сонгоод 33 жил болж байна. 1992 оны Үндсэн хуулиар энэхүү бодлогоо баталгаажуулаад “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэдгээ тодорхойлсон. Төсөл санаачлагчдын зүгээс “Парламентад олон намын төлөөлөл багтах ёстой учраас гишүүдийн тоог нэмсэн. Засгийн газартаа хяналт тавихын тулд гишүүдийн тоог нэмсэн. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад Монгол Улсын хүн ам 2.4 сая одоогийнхоос цөөн байсан. Байнгын хороодод ажиллах гишүүд хэт цөөн. Чуулганы хуралдааныг 39 гишүүнээр ирц бүрдүүлээд 20 нь хууль баталдаг тул  тоог нэмэгдүүлэх шаардлагатай ” зэрэг асуудал ярьж байгаа нь үндэслэл биш.

Монгол Улсын Үндсэн хуулиа цоо шинээр боловсруулж, засаглалын тогтолцоогоо нэг талдаа гаргахгүй бол де-факто Ерөнхийлөгчийн засаглалтай /тухайлбал, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй, гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлж буй/, УИХ буюу хууль тогтоох байгууллага нь институцийн хувьд легитим шинжээ улам алдаж /тухайлбал: ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан зэрэгтэй нэр холбогдоогүй гишүүн үгүй/, хоёр том нам + нь ХҮН-ыг нийгэмд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь өдрөөс өдөрт /Сант Марал сангийн судалгаагаар 85 орчим хувь нь МАН, АН, ХҮН-д итгэхгүй гэсэн судалгаа гарсан/ илэрхий байхад парламентад суудалтай намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх асуудал ярих нь ёс зүй, улс төрийн нөхцөл байдал талаасаа утга учир багатай юм. Нэг үгээр, цаг нь биш байна, нийгэм хүлээж авахгүй байна.

Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага   Smart, Efficient, Small.  Бид дижитал ертөнцөд амьдарч байна. Бага зардлаар төрийн тогтолцоогоо бид эмхэлж болно.

Манай Монгол шиг 3.5 сая хүн амтай улсад ийм том данхайсан төрийн бүтэц байх нь хэр оновчтой юм. Гишүүдийн тоо нэмэгдэх тусам авлигаас ангид, гишүүд нь гадны нөлөөлөлд автах нь багасна гэдэг нь үндэслэл  биш.

Монгол Улс өөрийн гэсэн онцлогтой. Нутаг дэвсгэр уудам, хүн ам цөөн тархмал, байгалийн арвин баялагтай орны хувьд, УИХ-д нутаг дэвсгэр болгоноос төлөөлөл байх ёстой гэж ярьж буй нь зөв.  Өргөн дэлгэр нутагт засаг захиргааны оновчтой бүтцийг бий болгохоос өөр арга байхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн реформ хийх цаг нь болсон. Жишээ нь,  одоогийн 330 сумаа хошуу болгон томруулж, гурав дахин багасгаад,  нутаг дэвсгэрээ эзэнгүйрэхээс хамгаалж татан буугдсан сумдаа суурин иргэншил гэдэг утгаар тосгон, жижиг хот байдлаар хөгжүүлэх, орон нутагтаа фермерийн аж ахуй эрхлэх боломж бий болгох,  аймгаа цөөлөх, эдийн засгийн бүсчлэлээр хөгжүүлэх, тэндээс сонгогдож байгаа гишүүд нь нутаг дэвсгэрийн төлөөлөл болж, УИХ-д суух хэрэгтэй байна.

-Яагаад улс төрийн намууд шинэчлэгдэхгүй байгаа вэ. УИХ дан ганц улстөрчид, бизнесмэнүүдээс бүрдэх ёсгүй шүү дээ? 

-Орчин цагт ХХ зууны эхэн үед үүсч бий болсон масс улс төрийн намууд өөрчлөгдөж байна. Олон зуун мянган хатуу гишүүнчлэлтэй, хатуу дүрэм журамтай, засаг захиргааны бүх нэгжид бүтэцтэй /аймаг, дүүрэг, сум хороонд намын хороо, үүртэй г.м./ дэргэдээ ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагатай, гишүүний татвартай,  байр суурь нь намын дарга, удирдлагатай нийцэхгүй бол намаасаа хөөдөг, нийгмийн тодорхой анги, давхаргын эрх ашгийг илэрхийлж хамгаалдаг үзэл сурталтай коммунист /большевик/намууд дэлхийд улам цөөрсөөр.

Манайд ч 30 гаруй жилийн өмнө улс төрийн тогтолцоо өөрчлөгдсөн. Ажилчин, малчин анги, сэхээтний давхарга гэж байхгүй, нийгмийн олон страт буюу өөр өөрсдийн ашиг сонирхол бүхий бүлгүүд бий болсон.

Тиймээс  бид  Монгол Улсын иргэн, хувь хүн гэсэн өнцгөөс асуудалд хандах нь зүйтэй байх. Тийм  ч учраас Үндсэн хуулиараа хүний эрх хэмээн маш чухал асуудлыг хэрхэн бодитой хэрэгжүүлэх тухай ярих нь чухал. Малчин нь байна уу, багш нь байна уу, залуучууд уу, тэтгэврийхэн үү, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна уу тэр нь сонин биш. Харин дээрх нийгмийн тодорхой хүмүүсийн эрх ашгийг хэрхэн, яаж илэрхийлэх, хэрэгжүүлэх, хамгаалах зорилго бүхий  институци нь улс төрийн нам юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ИРЭХ ЖИЛҮҮДЭД 40-50 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОНО ГЭДЭГ ҮЛГЭР"

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Энэ оны эхний улиралд Монгол Улсын эдийн  засаг 7.6 хувь өссөн үзүүлэлттэй гарсан нь нийгэмд эерэг хүлээлт бий болгоод байна. Энэ өсөлтийг хэр хугацаанд тогтвортой хадгалах боломжтой гэж харж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийг тогтвортой түвшинд барих их хэцүү. Уул уурхайн түхий эдээс бүрэн хамааралтай. Өнгөрсөн жил экспортын орлого 12 тэрбум ам.долларт хүрсэн. Түүний өмнө жил 9 тэрбум ам.долларт хүрсэн. Дундажлаад аваад үзэхээр 10-11 тэрбум ам.доллар гэсэн үг. Гэтэл үүний 97 хувь нь түүхий эд байна. Аж үйлдвэрийн салбарын боловсруулсан ноолуур, нүүрс нь ердөө хоёрхон хувь, 94 хувийг түүхийгээр нь гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол гуравхан хувийг хөдөө аж ахуйн түүхий эд буюу түүхий ноолуур, арьс шир зэрэг эзэлж байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр биднээс хамаарч байгаа нь ердөө л боловсруулан гаргаж байгаа бүтээгдэхүүний  үнэ. Үлдсэн 97 хувийн бүтээгдэхүүний үнийг бид жолоодож чадахгүй. Гадаад зах зээлийн эрэлт, түүнээс шалтгаалан тогтох үнэ шийднэ. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь нь БНХАУ-руу  гардаг. Угтаа ганцхан улсаас манай экспортын хэмжээ, олох орлого хамаарч байна. Тэгэхээр манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн  гол худалдан авагч БНХАУ-ын эрэлтээс  олон зүйл шалтгаална.

-Сангийн яамны сайд болоод холбогдох сайд нарын өгч байгаа мэдээллээр ирэх жилүүдэд эдийн засаг улам тэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл өгч байгаа шүү дээ?

-БНХАУ-д манайхаас өөр сонголт хийх боломж олон бий. Манайхаас жилд экспортлодог 30 сая тонн нүүрс, нэг сая тонн зэсийн баяжмалыг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон авдаг. Монгол Улс  импорт талдаа БНХАУ-ын өөр мужуудтай харилцдаг хэдий ч  экспорт талдаа бид Өвөрмонголоос өөр мужтай худалдаа хийдэггүй. Өвөрмонголын хэдэн уул уурхайн компани Бугат орчмын төмөрлөгийн үйлдвэрүүд гангийн үйлдвэрт Монгол Улс төмрийн хүдэр, нүүрсээ нийлүүлдэг.

Хэдийгээр гадаад худалдааны гэрээ хэлэлцээн дээрээ Монгол Улс, БНХАУ-ын хоорондын худалдаа мэтээр бичиж, яриад байдаг боловч бодит байдлыг аваад үзвэл Өвөрмонгол, Монгол Улсын хоорондын л худалдаа өрнөж байгаа.

БНХАУ-ын 18 тэрбум ам.долларын эдийн засгаас манайд нөлөөлж байгаа нь маш бага. Үнэндээ Гуанжоу, Шанхайд юу ч болж байсан манайд огт нөлөөлөхгүй. Нөхцөл байдал ийм байхад Монгол Улсын эдийн засгийг Төв банк, Сангийн яам жолоодох магадлал маш бага.

Монгол Улсын уул уурхайн компаниуд жилд 40-50 сая тонн нүүрс гаргаж чадна гэж ам бардам ярьж байна. Нэгдүгээрт, ийм хэмжээний нүүрс гаргах дэд бүтэц алга. Хоёрдугаарт, гаргалаа гэхэд худалдаж авах эсэхийг БНХАУ л шийднэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ЭМЭЭДЭЭ ОЛИМПИЙН МЕДАЛЬ АТГУУЛАХЫГ ХҮСДЭГ"

Тэр эмээгийн эрх танхил охин. Эмээ нь түүний үнэнч дэмжигч. Зээ охиныхоо амжилт бүрийн ард сэтгэл зүрхээрээ дэмжиж, урам хайрласаар ирсэн эмээ нь түүний амьдралын утга учир. Тэд хамтдаа маш хүнд бэртлийг даван туулж, амжилт гаргаж чадсан. Тэд одоо ч хичээсээр байгаа. Хамгийн сүүлд Лхагватогоогийн Энхрийлэн дэлхийн дэвжээнээ Монгол Улсынхаа нэрийг гаргаж, ДАШТ-ний  хошой хүрэл медальтан болсон. Түүнийг жүдогийнхон Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн буухиаг үргэлжлүүлж яваа ирээдүйтэй тамирчин гэж үнэлдэг. Ингээд Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хороо, "Блю драгон" компанийн тамирчин ОУХМ Л.Энхрийлэнтэй уулзаж, цаашдын хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.


-Уншигчдынхаа өмнөөс жүдо бөхийн ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Би өнгөрсөн 2022 оны жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тиймээс энэ жилийн тэмцээнээр Дэлхийн аварга болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Гэвч өмнөх амжилтаа бататгаж, хошой хүрэл медаль хүртлээ. Чамлахаар чанга атга гэдэг. Маш их баяртай байна.

Хоёр жил гаруй бэртэл гэмтлээсээ болоод хүссэн барилдаанаа үзүүлж чадаагүй. Энэ үед юу бодогдож байв. Шантрах үе байсан уу?

-Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл гэмтэл байдаг.  Шантрах гэхээсээ илүү спортдоо эргэн ирж, хүсэл мөрөөдөлдөө хүрч чадна гэсэн сэтгэл зүйтэй байсан гэх үү. Тамирчин хүн бэртэл авсны дараа сэтгэл зүй маш өндөр байх ёстой юм билээ. Ер нь хагалгаа 40 хувь, үлдсэн 60 хувь нь нөхөн сэргээх дасгалаас хамаардаг.

Би нөхөн сэргээх дасгалаа өглөөнөөс орой болтол тасралтгүй хийж,  эргэн ирэхийн төлөө бүхнээ зориулсан. Хүнд бэртлийн дараа амжилт гаргаж, бусдад ингэж болдог гэдгийг харуулж чадсандаа маш их баяртай байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ХУРД"-ААС Ч ӨМНӨ ГЭЛ БҮЛ ДОТРОО ХАМТЛАГ БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН"

Тэнгэрийн орноос илгээсэн зурвас

Сайн байна уу? Дүү нар минь. Ахынхаа дүрийг хараад дурсаж байна уу. Бид ийм л насандаа хамгийн аз жаргалтай байж дээ. Та нартайгаа дандаа хамт байхыг хүсэвч хясдаг хорвоогийн жамаар арай өөр газраас өөрийн хэдэн муусайн найзуудаараа дамжуулан энэ зурвасыг илгээж байна. Ах нь нүд дүүрэн нулимстай, цээж дүүрэн баяр баясгалантай та нараараа бахархан, омогшиж байна. Та нар минь амжилтын оргил өөд тэмүүлж байгаа болохоор аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт итгэж байна. Найзуудад минь миний тоглох дуртай байсан аялгууг тоглож өгөөрэй.

Төмөр замын 20 дугаар сургуулийн 1966 оны нэгдүгээр ангийн Д бүлгийн хамт олноос гэжээ.

Энэ захидал “Хурд” хамтлагийнхны хамгийн том ах Д.Ганболд агсных. Тэрээр арван хүү, нэг охинтой Дамбын өнөр өтгөн гэр бүлд ууган хүү болон мэндэлсэн. Өдгөө тэнгэрийн орноо заларсан ч өөрийн олон дүүгээ урлагийн замд хөтөлж, урлагт хайртай хүн болгон хүмүүжүүлсэн гавьяатан. Эндээс л анх ахан дүүсийн “Хурд” хамтлаг мэндэлсэн. Тэд одоо 30 нас хүрчээ.

Гитар, бөмбөр хөгжмийн ая хоршиж, сонсогчдын сэтгэл зүрхэнд хүрсэн дуунууд ар араасаа эгшиглэнэ. Өнөө алдарт  “Цэргийн бодол”-оос авхуулаад “Эх орон”, “Зураг шиг бүсгүй”, “Эндүүрэл”…Бид энэ удаа “Хурд” хамтлагийн тоглолтын бэлтгэлийг зорин очсон нь энэ. Бэлтгэлийн үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн продюсер Д.Отгонбаяр, Гавьяат жүжигчин, хамтлагийн дуучин Д.Төмөрцог нартай 30 жилийн дурсамжаас хуваалцаж, яриа өрнүүллээ.


-"Хурд" ах дүүсийн хамтлаг. Та нар нэгэнтээ "Хамтлагийн маань амин сүнс нь ээж минь” гэж ярьсан байдаг?

Д.Отгонбаяр: Аав, ээж хоёр минь 70 жил 10 хүү, нэг охиныг өсгөх гэж маш их зүтгэсэн дээ. Ээж маань залуугаасаа дуучин болох сайхан мөрөөдөлтэй. Тэр мөрөөдөл нь үр хүүхдүүдээр нь дамжин “Хурд”, “Чоно” хамтлаг болж асгарсан. Яалт ч үгүй бид хар багаасаа, мэдээ орсон цагаасаа хөгжимтэй холбогдож ирсэн.

“Хурд” гэж хамтлаг байгуулагдахаас ч өмнө манай гэр бүлд аль хэдийнэ хамтлаг байгуулагдчихсан байсан.

Ээж маань хүүхэд байхад зун болохоор л төмөр замчдын багажны савнаас улаан, хар өнгөтэй гитар гаргаж ирдэг. Өвөлд тэр хөгжмөө далд хийчихдэг байсан. Ах нар тэр гитараар тоглоод л… Би бол гурав, дөрөвхөн настай байсан байх. Тэр гитар хөгжмийн утсанд нь хүрч үзнэ. Пянз тоглуулагч, хөгжмийн сэтгүүлүүд,хамтлагуудын гоё плакатууд их сонирхоно. Учир нь төмөр замын Рашаант өртөөнд орос цэргүүд олноор ирдэг байсан. Түүгээр дамжин соёлын бараанууд их ирнэ. Бид хоорондоо нийлж гитар хөгжим их тоглоно. Ах нар гитар өгөхгүй үед төмөр замчдын хэрэглэдэг дундаа нүхтэй, нимгэн банзыг хөрөөдөж, гитарын хэлбэр оруулан, уяа хийж зүүнэ.

Нэг нь бөмбөр тоглож байна гээд баахан түмпэн шанага, хувин цуглуулаад л амаараа хөгжим тоглодог байлаа.

-Бараг тоглолт хийдэг байсан юм биш үү?

Д.Отгонбаяр: Би тэр үеэ огт мартдаггүй юм. Тэгээд тоглож байхад төмөр замын замчид орой нар буух үеэр амсхийхдээ биднийг хараад сууж байсныг. Тэгсэн бид ичээд, уйлаад, модон гитаруудаа орхиод гэр рүүгээ гүйж байсан сан. Хүүхэд байхаас л бидний хамтлаг байгуулах хүсэл мөрөөдөл тэгж илэрч байж дээ. “Хурд” яалт ч үгүй гэр бүлийн хамтлаг. Энэ бол миний гэр бүл.

Энэ хамтлагийн суурь нь тэртээ 1986 оны төмөр замын вагон депогоос эхтэй. Хэсэг залуус хамтлаг болж, тэр дунд Д.Ганбаяр ах маань бөмбөр тоглодог байсан. Бид хажууд нь харж суусаар байгаад л хөгжим тоглохыг сурсан даа. Одоо бодоход бидний энэ хамтын сэтгэлийн үндэс суурь нь гэр бүлийн хүмүүжил байж.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЛИМИТ ТОГТООХГҮЙ"

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.


Узбекистан улсын Самарканд хотноо Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 32 дах удаагийн захирагч нарын жилийн уулзалтад оролцоод ирсэн. Тус чуулга, уулзалтын үеэр ямар ямар асуудлууд хөндөгдөж байна. Явсан газрын сониноос ярилцлагаа эхлүүлье?

-Энэ сарын 16-18-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотод Европын сэргээн босголт хөгжлийн банкны жилийн уулзалтад оролцоод ирлээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс  тус  уулзалтад Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг салбаруудын захирлууд оролцож хөрөнгө оруулалт бизнесийн форумаа хийлээ. ЕСБХБ-ны 2023 оны жилийн уулзалтын гол сэдэв хямралын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих мөн эрчим хүчний найдвартай байдал, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, хурдацтай хөгжиж буй зах зээлүүдийн дижитал шилжилт түүнийг дэмжсэн санхүүжилт гэх зэрэг өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө.  Тус уулзалтад дэлхийн улс орнуудын засгийн газар, санхүүгийн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид болоод олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд оролцлоо.  Тус форумын үеэр улс орнууд эдийн засгаа хэрхэн дэмжиж, тогтвортой байдлыг нь хангах үүнд банкны салбар макро эдийн засагт үзүүлэх нөлөөл юу байх. Шийдвэр гаргагчдын түвшинд яаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Хөрөнгө оруулалтын салбарт голчлон сэргээгдэх эрчим хүч болоод олон улсын харилцаа холбооны салбар, дижитал эдийн засгийн шилжилтүүдийн талаар хөндөж байна. Мөн хүнсний аюулгүй байдлын асуудалд анхаарах нь хөрөнгө оруулалтын гол салбарын нэгээр нэрлэгдсэн нь анхаарал татаж байлаа.

-Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалт бизнесийн форумын үеэр Төв Азийн орнуудын асуудлууд хөндөгдсөн байх. Ямар ямар улс орнууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна вэ?

-Төв Азийн орнуудаас Узбекистан, Казахстан, Гүрж, Турк, Монгол зэрэг орнууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Тийм учраас тухайн улс орнууд ямар, ямар салбартаа хөрөнгө оруулалт татахыг хүсч байна, хөрөнгө оруулалт татахын тулд бодлогын шийдвэрүүдээ хэрхэн яаж гаргаж байна, шинэчлэлүүдээ хэрхэн хийж байна, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлөө яаж сайжруулах талаар дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцлоо.

Төв Азийн бүс нутгаас аваад үзэхэд, Узбекстан, Казахстан, Гүрж, Турк зэрэг орон хөрөнгө оруулалт татах асуудалд ихээхэн өрсөлдөөнтэй байна. Бүгд өөр өөрийн орондоо хөрөнгө оруулалт татаж улсынхаа хөгжлийг хурдацтай нэмэгдүүлж чадсан байна. Тэр дундаа Узбекистан улс сүүлийн үед хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байна.

Тус улс 35.6 сая хүн амтай. Төв Азийн төвд Европ болон Азийг холбож байрладаг учраас тухайн бүс нутагтаа стратегийн хамгийн чухал байр суурь эзэлж байна. Узбекистан улс Дундад Азийн улс орнуудын томоохон зах зээл болж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтуудыг  татаж, улс орныхоо хөгжил, шинэчлэлийг эхлүүлж, нээлттэй улс орон болж байгаа гэдгээ зарласан. Сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг тогтмол өсч байгаа учраас хөрөнгө оруулалтуудыг  татах нөөц боломжтой улс орнуудын тоонд орж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-27 213.87.136.214

))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Үнэн 2023-05-27 192.82.84.96

Н.Энхбаяр гэгч өөрийгөө эдийн засагч гэчихжээ. Иймэрхүү эдийн засагчтай байгаа учраас Монгол улс ийм ядуу байгаа юм.

Avatar

Зочин 2023-05-27 139.5.219.124

Зүтгэл,зөв санаа,хийж бүтээе гэсэн санаачлага тэмүүлэл байвал юуг ч хийж болно Эдийн засгаа сэргээж, экспортоо нэмж,бүгд давгүй амьдрах боломжтой.. Харин ардчилагч гэх хулгайчууд шиг байнга хоёр хөршөө харааж, бусдын хийж бүтээсэн зүйлд дайсагнаж, сайн сайхан ,хийж бүтээе гэсэн санаачлагыг үргэлж унтраагаад байвал бид урагшлахгүй, Шаварт зоогдсон хэвээрээ л байна. Бидний амьдрал биднээс л хамаарна. Хэн юу хийж багааг олж харахгүй, санаа муут үл бүтэх этгээдүүдэд хууртаад л байвал өнгөрөө.

Avatar

Нэргүй 2023-05-27 146.70.122.66

Янхнуудыг шөнө дөлөөр Зайсангийн Golden Dragon ресторанд цуглуулж, зараад баахан хятадуудыг цуглуулж архидаад байна шдээ. Хууль хяналтынхан тоохгүй байна. Арайчдээ энэ улс.

Avatar

Нэргүй 2023-05-27 66.181.180.205

Ганц монгол нүүрсний экспорт хийдэггүй Шүгэлдэж давхисаар байтал нь нүүрс нь үнс боллоо

Avatar

Нэргүй 2023-05-27 66.181.187.120

тэгээд яах юм бэ үнэгүй өгчих гээд байгаа юм уу өмхийрсөн. АНы ацнууд

Avatar

Нэргүй 2023-05-27 192.82.67.67

Жил ирэх тусам Хятадын нүүрсний хэрэглээ багасна. Хүн ам нь жил ирэх тусам багасаж байгаа энэ нүүрсний гол хэрэглэгч металл үйлдвэрлэлийн салбарт нөлөөлж байгаа. Цөөхөн шинэ орон сууц, мөн хятад хүнд үйлдвэрлэлээс нарийн технологи руу илүү анхаарч хүч их хаяж байгаа гээд олон олон шалтгаан бий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж