Л.Оюун-Эрдэнэ: Аж үйлдвэржилтийн сэргэлтэд онцгой анхаарна

Л.Оюун-Эрдэнэ: Аж үйлдвэржилтийн сэргэлтэд онцгой анхаарна

Л.Оюун-Эрдэнэ: Аж үйлдвэржилтийн сэргэлтэд онцгой анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь “Аж үйлдвэржилтийн сэргэлт” юм. Зөвлөгөөний гол зорилго ч салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, аж үйлдвэржилтийн сэргэлтэд чухал үүрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн нөөц боломж, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах зэрэг өргөн хүрээнд тодорхой шийдэл гаргахад чиглэж буй. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол" нэгдлээс хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд дотоод, гадаадын 1000 орчим төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын эдийн засагт жин дардаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх шийдлээ тодорхойлоход энэ удаагийн зөвлөгөөний гол ач холбогдол орших учраас тодорхой үр дүн, шийдэлд хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар цар тахлын хүндрэлийг даван туулахад голлон анхаарч, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Дунд хугацааны бодлогын гол цөм болох “Боомтын сэргэлт”-д бүх анхаарлаа хандуулсан. Цар тахлын нөхцөл байдал ч үүнийг шаардсан. Олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Гашуунсухайт, Зүүнбаян зэрэг төмөр замуудаа ашиглалтад оруулсан гээд олон чухал үр дүнд хүрсэн. Төрийн үйлчилгээний цахим шилжилтэд Засгийн газар онцгой анхаарч, “Е mongolia 3.0” системд төрийн 80 гаруй байгууллагын 1000 орчим үйлчилгээг нэгтгээд байна. Үүнтэй адил “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна гэдгээ энэ үеэр Ерөнхий сайд албан ёсоор зарлав.

Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.
Энэ хэрээр Монгол Улсын экспортын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүхий эдийн экспорт давамгайлсан манай улсын хувьд экспортын үндсэн түүхий эд болох нүүрс, газрын тос, зэс, төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр байгуулж, дэвшилтэт технологи, инновацад суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт тавигдаж байгаа юм. Тэгэхээр олборлолтоос боловсруулалт руу шилжих үйл явцыг хурдасгах, эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлдэх зэрэгт голлон анхаарч, бодит ажил болгох шаардлагатайг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцолсон.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, цаашдын хандлагыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зөвлөгөөнд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд аж үйлдвэржилт, аялал жуулчлал гэсэн хоёр салбарт анхаарал хандуулах ёстой. Аж үйлдвэржилтийн салбарт хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нь чухал гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-26 66.181.160.68

Төмөрийн хүдэрийн нөөцөө хямдхан гаргасаар байгаад
дуусчих вий дээ. Ямарч улс орон төмөр нүдэж сурч байж л хөгждөг юм гэсэн дээ. Өөрсдөө л түүхий эдээ ашиглаж сурмаар байна. Бүх юм ярихаас цааш хэтрэхгүй байна даа. Хэрэгжиж байгаа ганц ч гэсэн юм байгаасай билээ.

Avatar

ЭМХ ЦЭГЦГҮЙ МОНГОЛ ЗАЙЛААА 2023-05-26 203.98.76.4

БАТГАНА СУУСАН ГАЗРАА БААСТАЙ ГЭГЧЭЭР МОНГОЛЧУУДЫН ЯВСАН ГАЗАР ХАА Ч ТӨРИЙН, ХУВИЙН Ч АЖИЛ ЕР ЭМХ ЦЭГЦ-НДЭЭ ОРДОГГҮЙ, ХОГИЙН ШҮҮ НЭЭРЭЭ….ЯАНА ДАА МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ НЭГ ДЭЭР ДООРГҮЙ, ХУВЬ ХУВЬСГАЛГҮЙ АЖЛАА ХИЙЖ СУРНААА

Avatar

Нэргүй 2023-05-26 203.98.76.4

БАТГАНА СУУСАН ГАЗРАА БААСТАЙ ГЭГЧЭЭР МОНГОЛЧУУДЫН ЯВСАН ГАЗАР ХАА Ч ТӨРИЙН, ХУВИЙН Ч АЖИЛ ЕР ЭМХ ЦЭГЦ-НДЭЭ ОРДОГГҮЙ, ХОГИЙН ШҮҮ НЭЭРЭЭ….ЯАНА ДАА МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ НЭГ ДЭЭР ДООРГҮЙ, ХУВЬ ХУВЬСГАЛГҮЙ АЖЛАА ХИЙЖ СУРНААА

Avatar

зочин 2023-05-26 202.126.90.43

Говийн сумдууд хятадаас өндөр үнэтэй цах худалдаж авч бна эхлээд тавантолгойн станцаа барьж эхлээч

Avatar

Нэргүй 2023-05-26 150.129.141.23

Баахан боомт нээгээд нүүрсээ их хэмжээгээр Хятад руу нийлүүлэх л юм ярих юм. Энийг ямар юмных нь бодлого гэдгийн. Эрчим хүчгүй, мэргэжлийн ажиллах хүнгүй болчоод байна. Мөнгө тарааж, төгрөгийн ханш унагахаас өөр юу ч хийсэнгүй энэ данх. Эртхэн зайлуулахгүй бол хэцүү л болно доо

Avatar

Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд зүүний социалист үзэлтэй хүн шиг санагддаг. 2023-05-26 192.82.90.205

Хэлж ярьж байгааг нь сонсохоор тэгж санагддаг. Уг нь энэ хүн чинь Америкт Баруунд боловсрол дээшлүүлсэн хүн шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-26 202.126.90.28

Энд тэнд хуцаад уянгалаад л явах юм.2022 оны хавар Эрдэнэбүрэн гийн станцын ажлыг төр хүчээр эхлүүлнэ гэж хуцаж байж билээ.

Avatar

Нэргүй 2023-05-26 45.248.78.44

Ehleed ene huni akh ni sotsialismiin ued iim goyo baisan gej baahan hugshin humuus avchirch nevtruuleg hiigeed humuusiig ungursunuu dursan uyaraagaad. Daraa ni tegeed danda sots ueig sanagduulsan bodlogo yarij ard tumni tolgoi erguulj dahin olon jil zasag barih tuluvluguug Jenko Battulga iin argiig odoo Oyunerdene urgeljluulj baina. Aj Uildver bariad hugjdug baisan bol Sainshand ali ert barigdah balsan. Ashiggui bolhoor barigddaggui, ta bidni tulsun tatvariig suuriig ni tav

Avatar

БД 2023-05-26 49.0.138.22

Цахилгаан эрчим хүчгүйгээр үйлдвэржилт хөгжихгүй. Түүнийг эхний ээлжинд ярих ёстой биш үү. Усны Эрчим ХХК Баруун бүсэд өндөр түрэлтийн 650 МВт чадлаар жилд 2 тэрбум кВтц ЦЭХ үйлдвэрлэх 4 УЦС байгуулах саналаа ЭЗХЯ-д тавьсан. Гэвч огт анхаарахгүй байгааг юу гэж ойлгох вэ? Үйлдвэрүүд чинь цахилгаанаар ажилдаг гэдгийг мэддэггүй юм уу? Бидний санал болгосноос өөр ЦЭХ-ий эх үүсгүүр гарахгүй байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-26 64.119.25.176

ХО байгаа юм бол баталгаа гаргаж өгөх байх. Тэрнээс энэ Данхар бол юу ч мэдэхгүй, чадахгүй

Avatar

Зочин 2023-05-26 49.0.138.22

Импортын цахилгаанд жилд 150-200 сая доллар зарцуулж байгаа. Үйлдвэр баривал улам нэмэгдэнэ. Иймд боломжтой ЦЭХ-ий эх үүсвэрийг яаралтай байгуулж ашиглах нь зөв шүү

Avatar

зочин 2023-05-26 59.153.86.113

хүнд цалин өгч, нийгмийн асуудлыг нь шийдэж үзсэний хувьд, энэхүү попролын асуудлыг хэзээ ч ойлгохгүй, худлаа ярисаар эсхүл муугаар хэлсээр байгаад хульх хэлсэн үгэнд нь итгэхээ болий доо, ууг нь манай улсын ерөнхий сайд юм гэсэн ч юмны саад юм даа

Avatar

Нэргүй 2023-05-26 66.181.180.205

Эдийн засагт туссан үүлэн чөлөөний нарыг шүгэлдсээр улс төржсөөр байгаад өнгөрөөлөө

Avatar

Доктор Хрущев 2023-05-26 64.119.26.48

Энэ нэг Бэрх сумын дежур цээжний пангаар баахан юм ярих юмаа. Өөрөө мэдлэг мэргэжилгүй боловсролгүй бизнесийн ухаан байхгүй хүнд аж үйлдвэржилт гэдэг чинь хэн дуртай нь барьж аваад тоглочихдог тоглоом биш . Эрчим хүчний асуудлаа яаж шийдэх гэж байгаа юм бэ дээ. суурь дэд бүтэц, худалдааны асуудал 2 чинь гол шийдэх ажил. Хүнээр 1000 зөвлүүлээд явахгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж