Орос улс Хар тэнгисийн эрэгт байрлах Зеленскийн амралтын байшинг улсын мэдэлд авснаа зарлажээ. Украины магнатууд болон нийгмийн зүтгэлтнүүдийн эзэмшиж байсан 57 өмч хөрөнгийг улсын өмч болгох шийдвэрийг орон нутгийн хууль тогтоох байгууллагаас гаргасаныг Пүрэв гаригт зарлав.
Эдгээр үл хөдлөх хөрөнгийг зарж, дайныг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, олсон мөнгийг цэргийн ажиллагаанаас гадна амь үрэгдсэн цэргүүд болон дайчлагдсан хүмүүсийн ар гэрийнхэнд зориулах аж.
Зеленский 2019 онд ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Украины алдартай инээдмийн жүжигчин байсан. Мөн амжилттай телевизийн продакшн компанийн хамтран эзэмшигч байсан юм. Зеленскийн гэр бүлийнхэн 2013 онд Крымын эргийн Ливадия хотод гурван өрөө пентхаус орон сууц худалдаж авсан байна. Засварын ажил гэх мэт зарим шалтгаанаар сүүлд нь тэндээ амьдрах боломжгүй болжээ. Оросын төрийн хэвлэлд уг үл хөдлөх хөрөнгийг ойролцоогоор 800 мянган ам.доллар гэж үнэлжээ.
ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээр дор хаяж 4000 аж ахуйн нэгж, иргэдийн өмч хөрөнгийг булаан авсан. Иргэдийн үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын засгийн газар шинээр бүртгэж эхэлсэн тул өмчлөгчид нь өмчлөх эрхээ сэргээхийн тулд хахууль өгөхөөс өөр аргагүйд хүрсэн тохиолдол олон байдаг аж.
"Украины ерөнхийлөгчийн үл хөдлөхийг улсын мэдэлд авсан ч энэ нь түүний хувьд тийм том алдагдал биш" гэж Оросын албан тушаалтан хэллээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Зочин 2023-05-27 202.126.89.26
Угаасаал бүгдыг нь дээрэмдэх гэж л эзэлсэн шдээ Кадыровын армийнхан бол бүр дэлгүүр хоршоо , .. бүр нүдэндээ харагдсан болгоныг л дээрэмдээд Чеченлүүгээ ачуулж байна гэсээн …Харин муугаараа буриад хальмагууд л юуч олж авч чадахгүй , тэргүүн галын шугамандээр амиал алдацгааж байна гэсэн ..Муу Оросууд хэнийг урдаа барьхаа мэднээ ..
Зочин 2023-05-27 213.87.136.214
!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
зочин 2023-05-27 103.212.116.88
коммунист оросын дотооддоо зориулсан тархи угаалт. түүнээс одоохон хөөгдөж гарахдаа бэлдэж уугуул иргэдийгнь 2014 оноос хойш яргалсан, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан бичиг баримт, мөн хөргөгч, хөлдөөгч угаалгын машин зэрэг оросуудад байдаггүй гэр ахуйн цахилгаан хэрэгслийг нь дээрэмдэж зөөж эхэлж байж хүний газар нутаг дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг хурааж улсын орлого болголоо гээд яахав дээ. хорлохын тулд хөөгдөж гарахдаа их л бодож дэмбэлж нураагаад л явна биз, оросууд тийм л юм чинь
Зочин 2023-05-27 107.123.5.54
Цэдэнбалын эцгийн өвөлжөөг нь булааж авч ид бахаа гаргаж байсан хүний үнэргүй адгийн шааруудын улс шүү дээ….
зочин 2023-05-27 202.9.40.146
Оросууд крымд алуулж байна лээ. Ньюс. мн дандаа хоцрогдсон мэдээ тавьж байпаг оросын хөрөнгө оруулалттай сайт
Зочин 2023-05-27 192.82.70.68
Гурван өрөө байртай гэсэн байхад юун том байшингийн зураг тавьдгийн. Путины байшин юмуу
Зочин 2023-05-27 192.82.71.50
Зарим офицер нь хөргөгч угаалгын машин тв дээрэмдэж хулгайлж яваад мэргэн буудагчын суман оногдоо биз дээ
Зочин 2023-05-27 192.82.83.1
Ичих нүүрээ барсан, дээрэнгүй Орос хүний эрүүл ухаанд орохгүй ямар ч утгагүй зүйлээ чалчсаар л. Орос түмний шившиг, элэг доог болж байна даа…
Иргэн 2023-05-27 202.126.90.75
Крымээ буцаан авч украинчууд гэр орондоо очно оо, СЛАВА УКРАИНЕ!
Мөнхжаргал 2023-05-27 192.82.74.65
Украйны л нутаг байгаа биз дээ
Зочин 2023-05-27 66.181.160.90
манайхан шиг хууль бус олзоо энд тэнд байрлуулаад л явж байсан бас л нэг ХУЛГАЙЧ байж гу …
Зочин 2023-05-27 192.82.70.68
eрдөө 3 өрөө байр
Зочин 2023-05-27 202.126.90.109
Шал балай юм,,,,украинчууд кримээ буцаагаад л авчихна,,,
Зочин 2023-05-27 202.21.107.36
Ногооноо тансаг хаус эдлэнтэй байжээ. Одоо гэр оронгүй дэлхийгээр нэг туулайчилж доншуучилж явна. Мөд чад хийнэ.
Зочин 2023-05-27 192.82.87.117
Чи өөрөө 4 ханатай гэр ч үгүй муу амьтан байгаа даа !
Зочин 2023-05-27 66.181.165.7
Удахгүй Украйн нутгаа чөлөөлнө