ОХУ: Крым дэх Зеленскийн байшинг улсын мэдэлд авчээ

Хуучирсан мэдээ: 2023.05.27-нд нийтлэгдсэн

ОХУ: Крым дэх Зеленскийн байшинг улсын мэдэлд авчээ

ОХУ: Крым дэх Зеленскийн байшинг улсын мэдэлд авчээ

Орос улс Хар тэнгисийн эрэгт байрлах Зеленскийн амралтын байшинг улсын мэдэлд авснаа зарлажээ. Украины магнатууд болон нийгмийн зүтгэлтнүүдийн эзэмшиж байсан 57 өмч хөрөнгийг улсын өмч болгох шийдвэрийг орон нутгийн хууль тогтоох байгууллагаас гаргасаныг Пүрэв гаригт зарлав.

Эдгээр үл хөдлөх хөрөнгийг зарж, дайныг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, олсон мөнгийг цэргийн ажиллагаанаас гадна амь үрэгдсэн цэргүүд болон дайчлагдсан хүмүүсийн ар гэрийнхэнд зориулах аж.

Зеленский 2019 онд ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Украины алдартай инээдмийн жүжигчин байсан. Мөн амжилттай телевизийн продакшн компанийн хамтран эзэмшигч байсан юм. Зеленскийн гэр бүлийнхэн 2013 онд Крымын эргийн Ливадия хотод гурван өрөө пентхаус орон сууц худалдаж авсан байна. Засварын ажил гэх мэт зарим шалтгаанаар сүүлд нь тэндээ амьдрах боломжгүй болжээ. Оросын төрийн хэвлэлд уг үл хөдлөх хөрөнгийг ойролцоогоор 800 мянган ам.доллар гэж үнэлжээ. 

ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээр дор хаяж 4000 аж ахуйн нэгж, иргэдийн өмч хөрөнгийг булаан авсан. Иргэдийн үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын засгийн газар шинээр бүртгэж эхэлсэн тул өмчлөгчид нь өмчлөх эрхээ сэргээхийн тулд хахууль өгөхөөс өөр аргагүйд хүрсэн тохиолдол олон байдаг аж. 

"Украины ерөнхийлөгчийн үл хөдлөхийг улсын мэдэлд авсан ч энэ нь түүний хувьд тийм том алдагдал биш" гэж Оросын албан тушаалтан хэллээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж