Украины ерөнхийлөгч Зеленский Пүрэв гаригийн өглөө АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн төгсөгчдөд хандан гэнэтийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр эх орныхоо ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд цаг хугацаа, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг тэдэнд уриалав. Мөн Украины мөргөлдөөн нь тоо томшгүй олон залуу хүний ирээдүйд нөлөөлж, боломж, ойр дотны хүмүүсийг булаан авч байна гэлээ.
"Цаг хугацаа бол энэ ертөнцийн хамгийн үнэ цэнтэй нөөц. Зарим хүн үүнийг эрт ухаардаг, тэд бол азтай хүмүүс. Бусад нь хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг алдахаараа л хэтэрхий оройтож ухаардаг. Тиймээс цаг мөч бүрийг үр дүнтэй ашигла" гэж тэр Хопкинсын төгсөгчдөд уриаллаа.
Түүнчлэн АНУ-ын зүгээс Украинд үзүүлж буй дэмжлэг, томоохон хөрөнгө оруулалтуудад талархал илэрхийллээ. Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт АНУ болон Европын орнууд "F-16" сөнөөгч онгоцыг Украинд нийлүүлэх гэрээ байгуулснаа зарласан юм.
"Украинчуудын дунд төгсч буй америк оюутнуудтай төстэй мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй хүн олон байгаа. Гэвч украин залуус мөрөөдлийнхөө хойноос явж чадахгүй эмгэнэлт дайныг даван туулахаас өөр аргагүйд хүрсэн гэдгээрээ ялгаатай. Өнөөдөр яг юу хэрэгтэй байгаагаа, маргааш ямар байгаасай гэж хүсч байгаагаа мэдэх ёстой" гэж Зеленский хэлсэн.
Жонс Хопкинсийн их сургуулийн ерөнхийлөгч Рон Даниэлс үг хэлснийхээ дараа Зеленскийд хүмүүнлэгийн ухааны хүндэт доктор цол олгожээ.
Эх сурвалж: AP
Зочин 2023-05-27 209.52.88.174
zovhon America-gaas 150 billion dollars avsan. tegeheer yunii toloo baildaad baigaa n haragdaz baina
Зочин 2023-05-27 213.87.136.214
!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-05-27 139.5.218.105
ухаалаг үг хэлжээ.
Зочин 2023-05-27 202.21.107.36
зөв. Америкын оюутнуудад улс орноо яаж сөнөөх ёстойг сайн сурга Ногооноо.
зочин 2023-05-27 202.9.46.0
Энэ хоёр улс задарбал өөрийгөө хамгаалах оршин тогтнох чадваргүй амархан эзлэгдэж АНУ НАТОийн дохио зангаагаар дэлхий хөдөлж жижиг үндэстэн ястаны хэл ёс заншил уусан мөхөж газар нутаг нь даяарчлалын хар шуурганд өртөн алга болох тавилан тохионо
Зочин 2023-05-27 139.5.219.124
Барууны хөрөнгөтнүүдийг дагах нь ийм аюултай. Хэдхэн доллароор хуурч байгаад л эх орныг чинь сүйтгэнэ.Дайн байлдаан хийж, ,геополитикийн өрсөлдөгчөө, сулруулж устгахад л бусдыг ашиглана. Нацистүүдад эх орон гэж байхгүй. Бусдыг түрэмгийлэх, боолоо болгох, бүгдийг гартаа базах, колончлох,дэлхийг ганцаар захирах ганц зорилготой Хамгийн харгис зэрлэг этгээдүүд. Либераль замын төгсгөл Фашизм гэдэг. Украин жинхэнэ нацист орон боллоо.Баруунд ч либераль ардчилалтай төстэй зүйл үгүй болж байна. Сэрэм
Зочин 2023-05-27 139.5.219.124
Монголын ардчилагч гэх хулгайчуудын цаад санаанд, ОХУ, БНХАУ-ыг устгах,бусад орны тусгаар тогтнолд халдах,дэлхийг бүхэлд нь нацистүүдийн гарт базуулах, бохир хар санаа л цухалзаж байгаа
Зочин 2023-05-27 202.9.41.3
ОХУ болон БНХАУ-ыг хагалан бутаргаж задлах АНУ-ын мөнхийн хүслийг хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа тэнэг хүн. Зеленский олон жилийн дараа буруутай болж хувирна. Дайныг энхийн аргаар шийдэх боломжтой байтал энэ хүн тэгээгүйн төлөө буруудна. ОХУ болон БНХАУ задарвал АНУ жинхнээрээ дэлхийн эзэн болж хүссэнээрээ бусад орныг дарамталж байх болно. АНУ бол дэлхийн бүх дайны гол тоглогч өдөөгч нь юм. Энэ бол түүхэн үнэн. Ирак, Сири, Ливи, Афганистан, Солонгос, Вьетнам зэрэг олон оронтой дайн хийж сүйрүүлсэн
Зочин 2023-05-27 192.82.87.117
Эх орноо түрэмгийлэгчдээс авран хамгаалахаар тулал даж байгаа хүн яахаараа тэнэг байдгийн, харин түрэмгийл лийг дэмжиж байгаа ноход л тэнэг бна доо !
Зочин 2023-05-27 202.126.90.53
Донбасс Луганскийн 8 бөмбөгдснөөр буруутай тэнэг.Яриа хэлэлцээний оронд бусдын турхиралтанд орж украйн иргэдийг сүйрүүлж байгаарай буруутай тэнэг .Түүх шүүнэ дээ Ногооноог
Зочин 2023-05-27 124.158.66.163
Зэлэнский бол агуу эх оронч, маш эрэлхэг зоригтой эр. Эх орноо оросын чөлөөлөх ариун дайныг хийж байгаа украины ард түмэн ялах болно. СЛАВА УКРАИНЕ.
Зочин 2023-05-27 124.158.66.163
Эх орноо оросын түрэмгийллээс чөлөөлөх дайнд Украин ялах болтугай. СЛАВА УКРАИНЕ.
Зочин 2023-05-27 66.181.182.46
украин чинь оросууд ш дээ, оркоо. Та нарт мэддэг юм гэж байхгүй л дээ
зочин 2023-05-27 202.9.46.83
АНУ-ын гар хөл болж улс орноо сүйрүүлж байгаа фашист этгээдийг өмөөрч байгаа хүн өөрөө фашист болно Зеленскийг Гаагын шүүх удахгүй шүүнэ