Юн Сук Ёл Украинд айлчлахгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.27-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёл Украинд айлчлахгүй

Юн Сук Ёл Украинд айлчлахгүй

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл ирэх долдугаар сард Украинд айлчилж магадгүй гэх мэдээлэл Японы "TBS" сувгаар Пүрэв гаригт гарчээ. Тэгвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн алба өчигдөр /2023.05.26/ энэ мэдэгдлийг үгүйсгэлээ. Тодруулбал, "Ийм төлөвлөгөө байхгүй. Украинд үзүүлэх тусламжид чанарын өөрчлөлт гарсан тохиолдолд л тус улсад айлчилж, дээд хэмжээний уулзалт хийх боломжтой болно" гэв. Мөн иймэрхүү төөрөгдүүлсэн мэдээлэл хоёр орны итгэлцлийг алдагдуулж болзошгүй гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

Японы "TBS" сувгаар мэдээлэхдээ "Юн Сук Ёл долдугаар сард Литвад болох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох талаар хэлэлцэж байна. Тэрбээр уулзалтын өмнө юм уу дараа дайнд нэрвэгдсэн Украинд айлчилж магадгүй" гэжээ.

Өмнөд Солонгос улс нь Украинд янз бүрийн хэлбэрээр үхлийн бус тусламж үзүүлсэн. Юн Сук Ёл өнгөрсөн Ням гаригт Хирошима хотод болсон "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Зеленскийтэй анх удаа уулзсан. Энэхүү уулзалтын үеэр тэр мина устгах тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машин зэрэг нэмэлт тусламж үзүүлэхээ амлав.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж