2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 301,027,134 төгрөгийн үнийн дүн бүхий 639,194 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Мик Холдинг ХК (MIK +10.28%), Мон Бийф ХК (MBF +8.78%), Булигаар ХК (MBG +7.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сүү ХК (SUU -8.71%), Монгол Шуудан ХК (MNP -7.77%, Улсын Их Дэлгүүр ХК (UID -6.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 26,345 ширхэг нэгж эрх 6,788,641 төгрөгөөр,
-Багцын арилжаагаар 258,417 ширхэг үнэт цаас 1,388,882,550 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 1,696,698,325 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -2.08% хувиар буурч, 35,154.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,458,352,257,872 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ