“Asiana Airlines” авиа компанийн онгоц өчигдөр /2023.05.26/ Өмнөд Солонгост газардах үед ослын хаалга онгойлгосон зорчигчийг баривчилжээ. Онгоц Дэгү олон улсын нисэх онгоцны буудалд хаалга нь онгорхой байсан ч аюулгүй газардаж чадсан байна. “OZ8124” нислэг Баасан гаригийн өглөө Чежү арлаас хөөрч, 12:45 цагийн орчимд Дэгүд газардсан.
194 зорчигч бүгд эсэн мэнд онгоцноос буусан. Гэхдээ таван зорчигч амьсгалахад хүндрэлтэй байсан тул эмнэлэгт хүргэжээ. Сургуулийн насны хэд хэдэн хүүхэд амралтын өдрүүдээр болох спорт арга хэмжээнд оролцохоор онгоцонд сууж явсан байна.
Ослын хаалга онгойлгосон зорчигч 30 гаруй насны эрэгтэй хүн байжээ. Түүнийг онгоц газардах үед баривчилсан байна. "Asiana Airlines"-ын мэдээлснээр цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ