АНУ: Өрийн таазыг 2 жилээр нэмэгдүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.27-нд нийтлэгдсэн

АНУ: Өрийн таазыг 2 жилээр нэмэгдүүлж магадгүй

АНУ: Өрийн таазыг 2 жилээр нэмэгдүүлж магадгүй

АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлыг Конгресс болон Бүгд найрамдах намынхан хэлэлцэж буй. Яриа хэлэлцээ ахицтай байгааг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2023.05.26/ мэдэгдлээ. Тэрбээр Бүгд найрамдах намын тэргүүн Кевин МакКартитай хийсэн хэд хэдэн үр дүнтэй хэлэлцээнийхээ талаар ярьжээ.

Тодруулбал, өрийн таазыг хоёр жилийн хугацаатай нэмэгдүүлэх тохиролцоонд хүрэхийг зорьж байна. Хэлэлцээ урагштай байгаа ч гэсэн АНУ-ын засгийн газар өр төлбөрөө төлөхгүй байх вий гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдсээр байна. Хэрвээ хэлэлцээр хийгдэхгүй бол АНУ зургадугаар сарын 1-н гэхэд төлбөр төлөх хангалттай мөнгөгүй болно гэж Сангийн яам анхааруулсан. Мөн эдийн засгийн ноцтой үр дагавар гарна гэж шинжээчид үзэж байна.

Өрийн тааз гэдэг нь засгийн газар хэр их мөнгө зээлж болохыг тодорхойлдог Конгрессоос тогтоосон зардлын хязгаар юм. Ардчилсан намынхан болон Бүгд найрамдахчууд энэ асуудал дээр санал нийлэхгүй байгаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, өрийн таазыг нэмэгдүүлэх хоёр жилийн хугацаанд зарлагадаа хатуу хяналт тавих аж. Бүгд найрамдахчууд зээлийн дээд хязгаарыг 31.4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхийн оронд засгийн газрын хөтөлбөрүүдэд зарцуулах зардлаа бууруулахыг эрмэлзэж байна.

Зээлжих зэрэглэлийг тогтоодог “Fitch Ratings” агентлаг Лхагва гаригт АНУ-ын зээлжих зэрэглэлийг “сөрөг” гэж үнэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж