Оросын байлдааны хөлөгийг Бердианск боомтод устгажээ

Хуучирсан мэдээ: 2023.05.26-нд нийтлэгдсэн

Оросын байлдааны хөлөгийг Бердианск боомтод устгажээ

Оросын байлдааны хөлөгийг Бердианск боомтод устгажээ

Украины өмнөд хэсэгт орших Бердианск боомтод өчигдөр /2023.05.25/ үүрээр хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Уг дэлбэрэлтэд Оросын томоохон байлдааны хөлөг устсан гэж Украины Зэвсэг хүчин мэдэгдлээ. Зэвсэгт хүчний мэдэгдэлд дурдсанаар энэ нь “Саратов” хөлөг аж. Халдлагад ямар төрлийн зэвсэг ашигласан нь тодорхойгүй байна.

“Азовын ажиллагааны бүсэд эзлэгдсэн Бердианск боомт руу довтлох үеэр "Саратов" десантын томоохон хөлөг онгоц сүйрчээ. "Цезарь Куников", "Новочеркасск" гэсэн хөлгүүд бас гэмтсэн. Бусад хохирлыг тодруулж байна” гэж Украины Зэвсэгт хүчин мэдэгдэв.

Боомтоос мэдээлснээр Оросын хэд хэдэн хөлөг онгоц сүүлийн өдрүүдэд Бердианск руу цэргийн техникээ буулгажээ. Дэлбэрэлтийн дараахан Оросын тэнгисийн цэргийн нэг хөлөг боомтоос гарсан байна.

Бердианск бол Украины нутаг дэвсгэр дэх Оросын эзэмшилд байгаа өндөр үнэ цэнтэй бай юм. Тодруулбал, энд цэргийн бааз, зэвсгийн агуулах зэрэг бий. Тус боомт нь Азовын тэнгист байрладаг ба Мариуполь хотоос баруун өмнө зүгт 70 км-ийн зайд оршдог. Энд 100 мянга орчим хүн ам оршин суудаг.

ОХУ-ын арми өнгөрсөн жил дайралт эхэлснээс хойш ердөө гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 27-нд Бердианскийн засгийн газрын барилгуудыг анх эзэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж