"А.Бүрэнбаатарыг чөлөөлөх биш цалингаа нэмүүлмээр байна"

"А.Бүрэнбаатарыг чөлөөлөх биш цалингаа нэмүүлмээр байна"

"А.Бүрэнбаатарыг чөлөөлөх биш цалингаа нэмүүлмээр байна"

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг чөлөөлсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм. Энэ талаар МҮОНРТ-д ажилладаг эх сурвалжаас тодруулахад “Өнгөрсөн шөнө Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл хуралдаж А.Бүрэнбаатар захирлыг чөлөөлөх шийдвэр гаргасан талаараа өглөө мэдэгдсэн. Түүнийг ажлаа зохион байгуулж чаддаггүй, Хөдөлмөрийн гэрээний биелэлт хангалтгүй гэсэн үндэслэлээр 158 хүн гарын үсэг зурж хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна.

МҮОНРТ-ийн нийт ажиллагсдын цалин, хөлс үргэлж хамгийн бага байсаар ирсэн. Сүүлийн үед үнийн өсөлтөд их байгаа учраас авч байгаа цалингаараа амьдрах аргагүй болсон. Ерөнхий захиралд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Тиймээс дахин цалин нэмэгдүүлэх хүсэлт  хүргүүлж гарын үсэг цуглуулсан гэдгийг хэлж байна.

Түүнийг нийт ажиллагсдынхаа төлөө ажиллаж чадаагүй хэмээн үзэж Үндэсний зөвлөлийн 15 гишүүн хуралдаж, 100 хувийн саналаар огцруулах шийдвэр гаргасан гэдгээ өглөө бидэнд хэлсэн.

Угтаа бид хэн нэгнийг өөр хэн нэгнээр солихоос илүүтэй нийгмийн баталгаа болсон цалин, хөлсөө л нэмэгдүүлэхийг хүсч байна. Дарга өөрчлөгдөөд тогтолцоо, бүтэц нь өөрчлөгдөхгүй гайгүйхэн газрын үйлчлэгчээс бага цалин авдаг хэвээр байвал ямар ч хэрэггүй. Дараагийн даргаа хүлээн зөвшөөрч томилох хүртэл нэлээд хугацаанд бид үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт л байна. Энэ бүхний эцэст хэдхэн хүн хожоод иргэд, олон нийт, ажилчид нь хохирдог байж таарахгүй.

Үндэсний зөвлөлд ажилладаг 15 хүний царайг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа харж байгаагүй. Нийт ажиллагсдын хурал хийж үзээгүй.

Хэний эрх ашгийг хангахын төлөө томилогдож, тусгай хангамж эдэлж байгууллагын машин унаж, цалин хөлс авдаг талаар мэдэх юм алга. Одоогийн байдлаар А.Бүрэнбаатар захирал ажилчдын дотоод чатанд нэг ч хариу мэдээлэл, тайлбар хийгээгүй байна. Харин ажилчдын хувьд захирлыг ажлаас нь чөлөөлөх биш цалин нэмэгдүүлнэ гэж гарын үсэг зуруулсан мөртлөө яагаад ийм асуудал үүсэв хэмээн шуугилдаж байна.

Үндэсний зөвлөл ажилдын эрх ашгийн төлөө ажилладаг байсан бол бидний цалин хөлс, нийгмийн баталгаа арай өөр түвшинд хүрчихсэн байгаа.

Гэтэл Ерөнхий захирлын албан тушаалыг авахын тулд шөнө орой, үүр цүүр болтол хуралдсан байна. Цалин нэмэх асуудал хаана, юу болж явна. Бидэнд үр дүн чухал гэх мэтээр шаагилдаж байна. Зарим уран бүтээлчдийн хувьд ийм асуудал үүсээд байгаа талаар ч мэдээгүй ажлаа хийгээд явж байгаа байх. Магадгүй үдээс хойш гэхэд А.Бүрэнбаатар захирал албан ёсоор тайлбар мэдүүлэг өгөх байх” гэв.

Ямартай ч МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг чөлөөлөх асуудал шуугиан тариад байна. Үеийн үед захирал чөлөөлөх болоод томилох асуудал нь маргаан дагуулж, бослого эсэргүүцэлтэй тулж байдаг МҮОНРТ-ийн ахмад ажилчид сонгуулийн солиоролдоо биднийг ашиглах нь хэмээн бухимдал дүүрэн суугаа гэнэ. Ямартай ч 2021 оны гуравдугаар сарын 05-ны өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаас томилогдох шийдвэрээ гардаж байсан А.Бүрэнбаатарын хувь заяа хаашаа эргэхийг харах л үлдлээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиас…

20 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага

20.1.Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэнэ/ байна.

21 дүгээр зүйл.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох

21.1.Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна.

21.5.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан шалгуурыг удирдлага болгон дор дурдсан байгууллага, албан тушаалтан Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ:

21.5.1.Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хүн;

21.5.2.Монгол Улсын Их Хурал 7 хүн;

21.5.3.Монгол Улсын Засгийн газар 4 хүн.

24 дүгээр зүйл.Үндэсний зөвлөлийн бүрэн эрх

24.1.Yндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.Олон нийтийн радио, телевизийн дүрэм болон тэнд ажиллагсдын ёс зүйн дүрэм батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

24.1.2.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны үндсэн зорилт, стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, Монгол Улсын төсөвт тусгуулах;

24.1.3.олон нийтийн радио, телевизийн техник, технологийн сүлжээг хөгжүүлэх, техникийн хангамжийн бодлогыг тодорхойлох;

24.1.4.олон нийтийн радио, телевизийн Хяналтын зөвлөл, Өргөдлийг шалгах хороог байгуулах, тэдгээрийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;

24.1.5.олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр энэ хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

24.1.6.олон нийтийн радио, телевизийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох;

24.1.7.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах;

24.1.8.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах;

24.1.9.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;

24.1.10.олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах;

24.1.11.энэ хууль болон Олон нийтийн радио, телевизийн дүрэмд заасан бусад бүрэн эрх.

24.2.Үндэсний зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

25.5.Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи буюу гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-26 64.119.25.125

202.126.88.191, 202.126.90.64 гэсэн хаягнууд нэрээ солиод нэмэргүй, бүх IP хаяг харагддаг. Боловсролгүй юм мэддэггүй тэнэг гэдгээ зарлаад явах юм. бас шүлэглээд толгой холбоод, удган бөө нэр өгчихжээ. Таньдаг хүмүүс нь хэн болохыг нь бараг мэдчихсэн байхаа

Avatar

Үз зайлуулж бж хөгжинө шүү 2023-05-26 64.119.26.229

Үндэсний зөвлөлөө зайлуулаачээ намын харьялалтай юмнууд тавьчтхаад тэд нар нь дээрээс мангастаад сууж бх юм. Тэр зөвлөл нэртэй хоолны саваар ядын бээ

Avatar

Саруул 2023-05-26 202.126.89.199

Ёстой зөв ганц ажил хииждээ
Бүрэнбаатар анхнаасаа биш байсан юм
Юун бгуулага авч явах
Өөриигөө яая гэсэнл жаахан зальтай худалч амьсгаа

Avatar

Зочин 2023-05-26 24.133.174.121

хэхэ ҮЗнь гэж бас Ерөнхийлөгч ЕС засгийн газар нь орчихсон.тэгснээ олон нийтийн тв ч гэх шиг..
хөгийн юм бэ олон нийтийн төлөө бол ийм байж таарахгүй олны саналаар явах ёстой..Хэн ч очсон хөөгөөд явуулна гэж томордог хэдэн хүмүүсээс ангижраагүй цагт
өөдлөхгүй дээ..Бүрэнбаатар залуу хүн цаашлаад явах бизээ.яав л гэж.Ажилчид нь гэж цалингаа голсон хэл амаа билүүдсэн хэдэн чадваргүй юмнууд байдаг л юм байнлээ дээ..Юу ч хж чадахгүй юмнууд л хэл амтай байдаг..

Avatar

Зочин 2023-05-26 150.129.142.222

Бүрэнбаатарыг огцоруулж болно. Харин хэн хор найруулаад, хэнийг тавих гэж байгаа нь л анхаарал татаж байна. Сонсож байхад хуучин дарга сэтэртэй байсан нөхөд эргэж ирэх сонирхолтой юм уу даа. Тэгвэл хамт олон хүлээн зөвшөөрөхгүй , ахиад эсэргүүцэл ,хэрүүл өрнөнө.

Avatar

Туул 2023-05-26 202.126.88.191

Бүрэнбаатар гэж ямарч чадваргүй амьсгааг явуулсанд
Тв н жириин уран бүтээлчид маш баяртай бгаа гэсэншүү

Avatar

Нэргүй 2023-05-26 192.82.80.50

Монголын олон ТВ үндсэн ажлаа хийхээ больсон. Бэлэн кино үзүүлээд л, бас сүүлийн жилүүдэд СУГАЛАА нэвтрүүлээд цалин авч байгаа нь хэнд ч ил харагдана даа. Юун олон, юун удаан үргэджилсэн сугалаа байна-аа…???

Avatar

Нэргүй 2023-05-26 192.82.87.117

Ер нь Бүрэнбаатарыг шал дэмий томилсон юм доо ! Мэрэгжлийн бус, нэг мэлийсэн дүйнгэдүү амьтаны оронд мэрэгжлийн, боловсролтой, гялалзсан заоуучууд бна ш дээ !

Avatar

Хотын уугуул 2023-05-26 202.126.89.225

МҮОНРТ гэж нэг дампуурсан газар байна. Тэдний хийдэг гол ажил нь даргаа дарамталж огцруулах. Тэгснээ Үндэсний ТВ- ээр үзэх юм хомс. Байнгын хэрүүл маргаан. Ер нь, бузар газар. МҮОНТВ татан буулгаж цоо шинэ цомхон чадварлаг бүтэцтэй байгуулмаар байна.

Avatar

зочин 2023-05-26 202.21.107.49

цалин нэмүүлнэ гэнэ үү. миний сонссоноор сая гаруй төгрөгийн цалин авдаг болсон гэсэн дээ. МҮОНРТ-д ажил хийхгүй сул цалин авагсад их олон. Үндэсний зөвлөлийнхөн гэж ямар ч ажил хийхгүй хэрнээ цалин, нийгмийн, эрүүл мэндийн даатгалаа төлүүлдэг хүнд гарууд бий. Тэдний тэр их тэтгэлгийг зогсоогооч.

Avatar

Энэ мэтийн албан тушаал хөөсөн 2023-05-26 122.201.22.121

Энэ мэтийн албан тушаал хөөсөн хөдөөний юмнуудыг зайлуулбал таарна. Ийм хөдөөний юмнууд жаахан дээшилэхээрээ овойхыг нь яана аа

Avatar

Удган Алтаа 2023-05-26 202.126.90.64

24 1 8 д тодорхой бчсэн бна томилох чөлөөлөх
Үндэснии зөвлөл чинь бүрэн эрхээхэрэгжүүлж
Бүрэнбаатараа чи юун дарга !!!!
Сайн сэтгүүлч биш
Битгии өөриигө тойруулсан ажилын чадваргүй шимэгчидээ орилуул олон ниитиин тв н үүргээ биелүүлэх
Чанартай контент бэлд

Avatar

Зочин 2023-05-26 202.126.90.64

Үзөвлөл чинь харин салхи орж бгаам бишүү
Өөриигөө тойруулсан хэдэн мэрэгчидээр өөриигөө өмөөрүүлж
Бүрэнбаатараа чи хэзээч иим ажил хииж чадахгүй
Өөриинхөө хэр хэмжээгээ мэд
Чамайг дарга болсонд бүүр гайхаад байсан юм
Хамт олон биш
Олон ниит танай тв н эсрэг босоход бэлэн бгаа шүү

Avatar

хэнтии 2023-05-26 192.82.70.150

за битгии сүржигнэ
маш зөв шиидвэр гаргаж Танай ҮЗөвлөлд баяр хүргэмээр бна
нэг намын дуу хоолой болсон нэвтрүүлгиин шинэчлэл байхгүй
удирдлага нь гэж энэ боловсролгүй хар нөхөр
яаж хэнии шахалтаар захирал анх болсон юм
өөриигөө өмөөрч тролуудаара битгии иим юм сэвүүл
ниигэм олон ниит хүлээн зөвшөөрөхгүй бна
твитрээр хамгиин зөв шиидвэр гэж бичицгээж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж