Имартын шинэ салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөг

Имартын шинэ салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөг

"Скай хайпермаркет" ХХК буюу "Имарт хайпермаркет"  2016 онд нээлтээ хийсэн цагаас одоог хүртэл нийт 1,500 ажлын байрыг бий болгоод байгаа бөгөөд энэ онд 4 дэх салбараа шинээр нээснээр нийт 300 ажилтны орон тоо нэмэгдэх юм.

Имарт хайпермаркетын 4-р салбар нь тун удахгүй  нээлтээ хийх гэж байна. Тиймээс шинээр нээгдэж буй салбарынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор хүний нөөцөө бүрдүүлэхээр  нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдаж  байна.

  • Тавдугаар сарын 26(Ба)-ны өдөр 10:00~18:00 цагийн хооронд 10-р хороолол, автобусны буудлын гадна талбай
  • Зургадугаар 2(Ба)-ны өдөр 10:00~18:00 цагийн хооронд 3-р хороолол, Өргөө кино театрын гадна талбай
  • Зургадугаар 9(Ба)-ны өдөр 10:00~18:00 цагийн хооронд 1-р хороолол, Саппоро автобусны буудлын гадна талбай

Өдөрлөгт оролцож амжаагүй ажил горилогчдын анкетыг ажлын өдрүүдэд 09:00~18:00 цагийн хооронд бүх салбарууд дээрээ хүлээн авч байна.

Нээлттэй ажлын байр:

  • Худалдааны зөвлөх
  • Кассын ажилтан
  • Бараа бэлтгэгч
  • Тогооч
  • Туслах ажилтан
  • Хүргэлтийн ажилтан
  • Авто зогсоолын ажилтан
  • Цагийн ажилтан
  • Борлуулалтын үйлчилгээний мэргэжилтэн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж