"Скай хайпермаркет" ХХК буюу "Имарт хайпермаркет" 2016 онд нээлтээ хийсэн цагаас одоог хүртэл нийт 1,500 ажлын байрыг бий болгоод байгаа бөгөөд энэ онд 4 дэх салбараа шинээр нээснээр нийт 300 ажилтны орон тоо нэмэгдэх юм.
Имарт хайпермаркетын 4-р салбар нь тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тиймээс шинээр нээгдэж буй салбарынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор хүний нөөцөө бүрдүүлэхээр нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдаж байна.
- Тавдугаар сарын 26(Ба)-ны өдөр 10:00~18:00 цагийн хооронд 10-р хороолол, автобусны буудлын гадна талбай
- Зургадугаар 2(Ба)-ны өдөр 10:00~18:00 цагийн хооронд 3-р хороолол, Өргөө кино театрын гадна талбай
- Зургадугаар 9(Ба)-ны өдөр 10:00~18:00 цагийн хооронд 1-р хороолол, Саппоро автобусны буудлын гадна талбай
Өдөрлөгт оролцож амжаагүй ажил горилогчдын анкетыг ажлын өдрүүдэд 09:00~18:00 цагийн хооронд бүх салбарууд дээрээ хүлээн авч байна.
Нээлттэй ажлын байр:
- Худалдааны зөвлөх
- Кассын ажилтан
- Бараа бэлтгэгч
- Тогооч
- Туслах ажилтан
- Хүргэлтийн ажилтан
- Авто зогсоолын ажилтан
- Цагийн ажилтан
- Борлуулалтын үйлчилгээний мэргэжилтэн
Холбоотой мэдээ