“Эрчим хүчний салбарт либералчлал хийснээр үйлдвэржих боломж бүрдэнэ”

“Эрчим хүчний салбарт либералчлал хийснээр үйлдвэржих боломж бүрдэнэ”

“Эрчим хүчний салбарт либералчлал хийснээр үйлдвэржих боломж бүрдэнэ”

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган болж байна. Энэ үеэр эрчим хүчний тулгуур уурхай гэгддэг Багануур ХК-ийн  Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалаас эрчим хүчний тулгамдсан асуудал ирэх онд гал алдахгүй гэх баталгаа бий эсэх талаар тодрууллаа.


-Эрчим хүчний тарифыг төрөөс хүчээр барьдаг. Иймээс ч байнга алдагдалтай ажиллаж байгаа.  Төрөөс үнэ барьж байгаагаас гадна өөр асуудал нөлөөлж байна уу?

-Өнөөдөр аж үйлдвэржилтийн чуулга уулзалт болж, ковидын дараах Монгол Улсын аж үйлдвэржилтийн сэргэлтийн асуудлаар санал солилцож байна.  Түлш эрчим хүчний салбар түрүүлж алхаж, хөгжиж байж үйлдвэржилт хөгжих боломж бий болно. Эрчим хүчний салбарт либералчлалыг шат дараатай ойрын хугацаанд хийх нь чухал байна. Либералчлалыг хийх зөвхөн  нүүрсний уурхайнуудын асуудал биш. Бусад аж үйлдвэр хөгжих үндэс болох юм. Үйлдвэржилтийн гол үндэс нь эрчим хүч. Тиймээс энэ асуудлыг шийдэлгүйгээр цаашаа явахгүй.  Бидний явж ирсэн бодит байдал гэвэл эрчим хүчний тулгуур уурхай эрчим хүчний үнэ,  эрчим хүчний нүүрсний үнийг барьснаар зөвхөн эрчим хүч биш түүний эх үүсвэр болсон уурхайнуудаа дагуулж унагахад хүргэж, хүнд байдалд удаан хугацаанд амьтай төдий явж ирсэн.

Багануурын уурхайн хувьд газар зүйн байрлал, дэд бүтэц, байгаль, нөөцийн олон давуу талтай уурхай. Тиймээс ч эрчим хүчний салбараар дамжуулан эх орондоо 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгон иргэддээ  тэгш хүргэдэг гэдгээрээ онцлог уурхай. Гэтэл өнөөдөр хүний нөөцийн дутагдалд орох бодит эрсдэл бий болсон. Манай компанийн ажилчдын 63 хувь нь 45 хүртэлх насны залуучууд. Түүн дотроо 30 хүртэлх насны 350 уурхайчид байна. Ажилласан жилээр нь харвал 0-10 жил ажилласан уурхайчид 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь хүний нөөц, цалин урамшуулал, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдэж явахгүй бол чадварлаг мэргэжилтэн, уурхайчдаа алдаад дуусах нь.

-Асар их эрчим хүчний нүүрстэй хэр нь бид гадагшаа зөөгөөд л байна.  Загасчны морь усгүй гэдэг шиг л болоод байна уу?

– Уул уурхайн бүтээгдэхүүний 90 орчим хувийг түүхийгээр экспортолдог бол Багануур ХК-ийн нүүрс эрчим хүчний салбараар дамжин дотоодоо 100 хувь эцсийн бүтээгдэхүүн буюу цахилгаан, дулаан, ус болон очдог гэдгээрээ онцлогтой.

-Хэдий тийм ч байнга гаднаас хараат байсаар ирлээ. Энэ хараат байдлаас гарахын тулд юуг нэн түрүүнд хийх шаардлагатай байна?

-Цаашид хүрэн нүүрсний цэвэршүүлсэн технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл үйл ажиллагааг явуулж орчин үеийн дэвшилтэт техникээр хөрөнгө оруулалтаа хийж эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд бид ч ашигт ажиллагаагаа жил ирэх тусам дээшлүүлж ажиллах зорилготой байна

 -Багануурын асуудлыг ярьснаар өвлийг бэлтгэл ажлыг асуухгүй өнгөрч болохгүй нь ирэх өвлийн бэлтгэл ажил ямар төвшинд явна?

-Нийгмийн дийлэнх хэсэг өвлийн бэлтгэлийг намар хангадаг гэж ойлгодог. Манай компанийн хувьд өвлийн оргил ачааллын үеийг давах, өвлийн их ачаалалд бэлтгэх гэсэн үндсэн агуулгатай байдаг. Манай компани 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө өнгөрсөн гуравдугаар сард боловсруулан батлан гаргаж мөрдөж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өвлийн бэлтгэл ажил 20,8 хувьтай байна.

Л.Халиу

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-05-26 165.225.96.121

Цахилгаан станцаа барьж гаднаас үнэтэй цахилгаан авахаа болих хэрэгтэй.

Avatar

зочин 2023-05-26 202.9.46.56

Нийтийн баялаг ард түмний амьжиргаа цалин хөлсий эх үүсвэр өмч хөрөнгө гол хэрэгцээний үйлдвэр аж ахуйн газрыг хувьчилж үнийг чөлөөлсөнөөр улныхан дарангуйлалын дарамтанд өртөж амьдрах чадвар улам доройтож баян хоосны ялгаа ихсэх шалтгаан

Avatar

Нэргүй 2023-05-26 103.212.118.151

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫГ ХУВЬЧИЛСНААР ӨРСӨЛДӨӨН БУЙ БОЛЖ ҮНЭ БУУРНА ГЭЖ ХУЦАЖ БАЙСАН. ЯГ ТҮҮН ШИГ ҮЛГЭР БОЛОХ БИЗ ДЭЭ. БИТГИЙ Л ТЭНЭГТ

Avatar

Lofoi 2023-05-26 202.9.46.69

Hun amiin 90 hyvi ni yadyy bga nohtsold une cholooloh asyydal baij bolohgui.Hun amiin amijirgaand shyyd nolooloh ychraas nad sistemd bga hulgai,tevchij boloh zardalaa tanah,shahaag bhgui bolgoh hydaldan avaltaa il tod bolgoh hereggui oron toog tanah geed ortogiig bagasgah arga hemjee avah heregtei uyn liberslchlah uyn vne cholooloh

Avatar

Эрчим 2023-05-26 202.126.89.207

Эрчим хүч, нийтийн тээвэр гээд төсвийг ховх сордог алдагдалтай ажиллаж байгаа салбрууд байна байна. Ард түмэнд таалагдахын тулд үнийг чөлөөлж чадахгүй өдийг хүрлээ. Хүч ирхэг эдийн засагтай Гeрман л гэхэд хүйтний улиралд ингэж халаахгүй. Айлууд өөрсдөө газар халаадаг юм байна лээ

Avatar

Huuli 2023-05-26 202.126.88.234

Uildver ih bolvol yduural bagasna. Uildverley.

Avatar

Зар 2023-05-26 192.82.76.194

Багануурын энэ түр орлож байгаа хүн мэргэжилийн бус хүн ш дээ МАН арай ч дээ. мэргэжилийн уурхай чин эсвэл санхүү удирдлагын сайн мэргэжилтэнг сонгон шалгаруулаад гүйцэтгэх захиралыг томилиочээ наранцогтоо чи наад түвшинжаргалд ямар өртэй юм вэ. энэ үүрэг гүйцэтгэгч хууль бус маш их гэрээ хийсэн наранцогт чи цаана нь байгаа юм байна та нарыг хамт чин шалгуулнаа.тэгэхгүй бол хурдан өөр хүмүүсийг томилох ажлаа хийж эхлээч харья наранэцогтоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж