Германы боловсролын үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Германы боловсролын үзэсгэлэн яармаг болно

ХБНГУ-ын Элчин сайдын яам, Германы эрдмийн солилцооны алба, Гадаад орнууд дахь ерөнхий боловсролын  асуудал эрхэлсэн төв, Гёте  инстутутийн Монгол дахь төлөөлөгчийн газар,  болон   Монгол- Германы Гүүр ТББ-аас хамтран   Германы боловсролын гурав дахь удаагийн үзэсгэлэн яармаг зохион байгуулж байх хэвлэлийн бага хурал хийлээ. Тус үзэсгэлэн  энэ сарын 20-нд  Хүүхдийн номын ордонд болох гэнэ. Үзэсгэлэнгийн үеэр тус улсад суралцах, судалгаа хийх, тэтгэмж хөтөлбөрт хамрагдах зэрэг олон асуултад хариулт авах боломжтой гэдгийг хурал зохион байгуулагчид онцолсон. Дашрамд сонирхуулахад,  үзэсгэлэнгийн үеэр  багш, сурагч, оюутнууд герман хэл дээр соёл урлагийн тоглолт үзүүлэх аж.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж