АН: БНСУ-ын сонгуулийн системийн туршлагаас судлав

АН: БНСУ-ын сонгуулийн системийн туршлагаас судлав

АН: БНСУ-ын сонгуулийн системийн туршлагаас судлав

Ардчилсан нам олон жилийн хагаралдаа цэг тавьж нэг талдаа гарч, намын даргаараа Л.Гантөмөрийг сонгосон.  Тус намын хувьд дотоод бүтэц, намын шинэчилсэн зохион байгуулалт хийхээс гадна намынхаа гадаад харилцааг  хөгжүүлэхэд анхаарах болсон байна. Тодруулбал, АН-ын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-ны гишүүд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд БНСУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцжээ.

Монгол Улсын парламентаар ҮХНӨ-ийн хүрээнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал ид хөндөгдөж буй.  БНСУ нь холимог системээр сонгуулиа явуулдаг улс орны нэг.  Монгол Улсад ирэх 2024 онд УИХ-ын сонгууль болно. Тэгвэл БНСУ-д мөн адил ирэх жил парламентийн сонгуультай бөгөөд саналын мэдээллийг блок чайн руу шилжүүлж, технологийн шинэ дэвшлийг санал хураалтад нэвтрүүлж байгаагаараа онцлог аж. Тус улс сонгуулийг шударга явуулахын тулд саналыг хоёр үе шаттай тоолж баталгаажуулдаг.  Өөрөөр хэлбэл, эхлээд саналын хуудсыг гараар тоолж, гараар тоолсон саналаа санал тоолох машинаар баталгаажуулдаг юм байна. Үүний зэрэгцээ саналын хуудас бүр нь QR кодтой учир саналын хуудсыг нэмэх, өөрчлөх ямар ч боломжгүй.

Тиймээс технологийн энэхүү ололтуудыг Монголын сонгуульд ашиглаж, шударга сонгууль явуулах талаар Ардчилсан нам УИХ дахь бүлэгтэйгээ хамтран ажиллахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-26 64.119.27.177

солонгост эхлээд саналын хуудсыг гараар тоолж, гараар тоолсон саналаа санал тоолох машинаар баталгаажуулдаг юм байна гэж битгий худлаа ш**,бүр минут тутмын мэдээг бүх телевизээрээ үргэлж үзүүлж байдаг,хэн нэг нь урагш хойш орж байгааг бүгдээрээ хараад л сууж байдаг,бүр нэг хоёр саналаар зөрөөтэй яваа нь хүртэл ямар тойрогт байгаа зэрэг нь ил тод байдаг шдээ??? энэ системийг нь манайх аваагүй эсвэл гадныхан авхуулаагүй байх магад,харин ч олны нүдэнд ямар ч булхайгүй явагддаг даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж