Хөгжлийн банкнаас 3.3 тэрбумын зээл авуутаа Б.Гантүлхүүр, Ч.Энхбат нар Герман руу нисчээ

Хуучирсан мэдээ: 2023.05.26-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкнаас 3.3 тэрбумын зээл авуутаа Б.Гантүлхүүр, Ч.Энхбат нар Герман руу нисчээ

Хөгжлийн банкнаас 3.3 тэрбумын зээл авуутаа Б.Гантүлхүүр, Ч.Энхбат нар Герман руу нисчээ

НЭМЭЛТ: 

Гэрч Баяр-Өлзий мэдүүлэгтээ:  “Пи Си Вай” компанид би аж ахуй эрхэлсэн албан тушаалтай. Анх би тус компанид 2018 оны зургадугаар сард ажилд орсон. Намайг ажилд ороход нягтлан бодогчгүй байсан. Би өөрөө санхүүгийн мэргэжилтэй тул нягтлан бодогчтой болох шаардлага тавьдаг байсан.

Б.Гантүлхүүр захирал 2018 онд гадаадаас ирэнгүүтээ төрсөн дүү Ариунаагаасаа компанийг шилжүүлж авсан юм билээ. Тэр үед нэг хүн тайланг нь гаргадаг байсан. Түүний хүүхэд Оюунбилэг гээд охин гүйгээд байдаг байсан. Түүнийг нягтлан бодогчоор ажилд авсан.

2020 оны гуравдугаар сард цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байхад би эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед миний хэвтэж байсан эмнэлгийн хойд талд “Мишээл” гэдэг эмнэлэгт захирал Б.Гантүлхүүрийг хэвтсэн байсныг мэдсэн. Гэнэт алга болчихсон. 2020 оны тавдугаар сарын эхээр хөл хорио тавигдаад ажил цуглартал захирал ирээгүй. Бид захиалга байдаггүй, захирлын утас нь холбогдохоо больчихоод байсан.  Ажилчдаасаа гадаад руу явсан гэж мэдсэн. Герман руу явсан гэж сонссон. Б.Гантүлхүүр захиралд гэр орон байхгүй, үйлдвэр дээрээ амьдардаг байсан. Бид нарыг хаяад явсан. Үлдэгдэл ажил байсан түүнийгээ хийгээд л явж байгаа. Захиралтай мэйлээр харилцаж байгаа, Германаас захирал захиалга авч өгөөд тэр ажлыг хийгээд явж байгаа. Үйлдвэр дээр одоо 10 оёдолчин, үйлдвэрийн дарга Энхжаргал гэж хүн, би байна. Энхжаргал эгч тэтгэвэртээ гарчихсан, би гуйж ажиллуулж байгаа юм.

НӨАТ ын тайлангаар 2021 онд 480 сая төгрөгийн борлуулалт хийсэн, үүнээс ашиггүй харин 54 сая төгрөгийн алдагдалтай гарч байна лээ.

Мөрдөгч: Танай компани зээлээ графикийн дагуу Хөгжлийн банкинд бүрэн барагдуулах боломжтой байсан уу?

-2021 онд 54 сая төгрөгийн төлөлт хийсэн. Манай захилга 2000 ам.доллар, бүр их гэхэд 10 мянган ам.долларын захиалга хааяа л авч байгаа. Графикаараа бол сард 660 сая төгрөг төлөх ёстой. Тэгж угаасаа төлж чадахгүй шүү дээ. Б.Гантүлхүүр захирал захиалга сайн орж ирэхээр Хөгжлийн банкны зээлээ төлнө л гэж ярьдаг.

Хөгжлийн банкны санхүүжилтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, н.Уянга гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Пи Си Вай” компани хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй болонгуут арга хэмжээ авахаар болж, асуудал тавих бүрийд Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат ямар нэг аргаар дарчихаад байсан. Жишээ нь танилцуулга хийх гэхээр материалыг нь наанаа тавьчих гэх, эсвэл  хариу өгөхгүй үйлдлээрээ нөлөөлөөд хойшлуулдаг байсан.

Мөн “Пи Си Вай” компанийн зээл олголттой холбоотой асуудлыг судлах шатанд 2019 онд ганц нэг материал дутуу байна гэхэд Ч.Энхбат захирал “Би хэлчихье” гэж байсан. Материал нь тэгээд ирсэн байсан. Ч.Энхбат захирал ямар хамааралтайг мэдэхгүй, гэхдээ ”Пи Си Вай” компанийн зээлийг нь хурдлуулах санал тавьж байсан.

Мөрдөгч: “Пи Си Вай” компанийн төсөл нь Хөгжлийн банкны зээлийн шаардлага хангаж байсан уу? гэж асуухад гэрч Т.Сайнзаяа “Аман байдлаар дэд захирал Ч.Энхбат “Пи Си Ви” компанийн зээлийг хурдлаарай. Хурлаар оруулна “гэж хэлж байсан гэсэн.

Авлигатай тэмцэх газрын 2022 оны 03.10-ны 3323 тоот албан бичигт “2018 оны 06.07-нд ОМ-135 дугаартай аяллаар  Герман улс руу Ч.Энхбат, Б.Гантүлхүүр нар зорчиж, 2018 оны 07.12-нд Монгол Улсад ирсэн байх тул тасалбар төлсөн баримт зэргийг ирүүлнэ үү гэсэн хүсэлтийг МИАТ компанид хүргүүлсэн.

МИАТ компаниас ирүүлсэн бичигт “Б.Гантүлхүүр, 2018 оны 06.07-нд УБ-Берлин, Ч.Энхбат 2018 оны 06.07-нд УБ-Берлин чиглэлд нэг онгоцоор нэг өдөр ниссэн. 2018.07.11-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мөн нэг өдөр буцаж ирсэн болохыг баталгаажуулсан мэдээллийг өгсөн байдаг аж. Энэ нь Хөгжлийн банкнаас 3.3 тэрбум төгрөгийн зээлийг “Пи Си Ви” компанид олгосноос дөрөв хоногийн дараа тэд Герман улс руу нэг онгоцоор зорчоод нэг өдөр нэг онгоцоор буцаж ирсэн тул нотлох баримтыг шинжлэн судлуулж байна гэдгээ прокурор тодотголоо.

Хөгжлийн банкны шүүх хурлыг өндөрлүүлээд байгаа бөгөөд ирэх долоо хоногийн Даваа гаригт үргэлжилнэ.

3.3 тэрбум төгрөгийн зээл авсан Л.Гантүлхүүр хил даваад эргэж ирээгүй

НЭМЭЛТ: 

Хөгжлийн банкны зээлдэгч нартай холбогдох шүүх хурал  “Пи Си Вай” компанитай холбоотой хэргийг шинжлэн судалж буйгаар үргэлжилж байна. “Пи Си Вай” компани нь 2018 онд Хөгжлийн банкнаас 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Зээл олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын алба хашиж байсан Ч.Энхбат зөвшөөрсөн.

Гэвч тус компанийн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирснаар эл асуудал шүүхэд шилжсэн. Хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонбаатар “4 тэрбум төгрөг дээр үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилнэ” гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн.

Хил хамгаалах ерөнхий газраас авсан мэдээллээр “Пи Си Вай” компанийн захирал Б.Гантүлхүүр нь 2020 оны зургадугаар сарын 11-нд Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ аяллын хөлгөөр хил давснаас хойш эргэн Монголд орж ирээгүй байгаа аж.

НЭМЭЛТ: 

“Комплант” ХХК 2.2 тэрбумын зээл авснаа бүрэн төлжээ

Хөгжлийн банкнаас зээл авсан “Комплант” ХХК-тай холбоотой асуудлыг шинжлэн судлах ажиллагаа үргэлжилж байна. Ингэхдээ Хөгжлийн банкнаас тус компанид зээл олгох шийдвэр гаргахад ямар нэг албан тушаалтан нөлөөлөөгүй, мөн тус компани нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ 2023 оны гуравдугаар сарын 16-нд бүрэн төлж, хаасан гэдгийг “Комплант” ХХК-ийн захирал О.Баярын өмгөөлөгч мэдэгдлээ.

Энэ тухай өмгөөлөгч “Хөгжлийн банкнаас зээл олгох шийдвэр гаргах үйл ажиллагаа нь зээлийн гэрээнд заасны дагуу, эхний санхүүжилт олгосон үйлдэл нь Хөгжлийн банкны үйл ажиллагааг зөрчсөн үйлдэл болоогүй гэдэг тогтоолыг мөн нотлох баримтад тусгасан. Зээлийн удирдлагын хорооны хурлын тэмдэглэлд Авлигатай тэмцэх газар хяналт шалгалт хийгээд зөрчил илрүүлээгүй. Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны гишүүд нь “Комплант” ХХК-д олгох зээлтэй холбоотой асуудлаар хоёр ч удаагийн хурал хийж, тодорхой эрсдэл байна, гэхдээ эрсдлийг удирдаж болох юм байна гэдэг үндэслэлээр дэмжсэн.

Мөн гэрч н.Мөнхбаяр мэдүүлэгтээ “Комплант” ХХК-д олгосон зээл нь Хөгжлийн банкны шаардлагад нийцэж байсан. Айлын газар чөлөөлж, орон сууц барих нь дахин төөлвлөлт гэж ойлгодог. Надад шийдвэр гаргахад нөлөөлсөн албан тушаалтан байхгүй.

Гэрч н.Энхбатын мэдүүлэгт “Комплант” ХХК-тай хотын захиргаатай хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих ажилд хамтарч ажиллаж байсан” гэж тодотгосон байна. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр “Зээлийн удирдлагын хороогоор төсөл хэлэлцэх болоход энийг дэмж, энэ төслөөс татгалз гэдэг ямар нэг заавар зөвлөмж өгч байгаагүй” гэжээ.

Хөгжлийн банкны шүүх хурал 30 дахь өдрөө үргэлжилж байна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.05.26/ 30 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаад “Комплант” ХХК-тай холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж буй юм. Тус компани нь 220 айлын орон сууц барих зориулалтаар 2.8 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас авчээ. Зээл хүсэгч төсөл хэрэгжүүлэгчийн сайн болон муу зээлийн талаар мэдээллийг зээлийн шинжилгээний танилцуулгад тусгах ёстой ч Хөгжлийн банкны мэргэжилтэн нь энэ тухай мэдээлэл оруулаагүй байна гэдгийг нотлох баримтыг шинжлэн судлах материалыг танилцуулах үеэр прокурор дурдлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж