Өмнөд Солонгос пуужин амжилттай хөөргөснөө зарлав

Өмнөд Солонгос пуужин амжилттай хөөргөснөө зарлав

Өмнөд Солонгос пуужин амжилттай хөөргөснөө зарлав

Өмнөд Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн Нури пуужинг өчигдөр /2023.05.25/ амжилттай хөөргөснөөр хиймэл дагуулуудаа дэлхийн тойрог замд оруулсан гэж мэдээлэв. Энэ нь тус улсын хөгжиж буй сансрын хөтөлбөрийг урагшлуулах гол алхам боллоо. 47 метр урт, 200 тонн жинтэй, гурван давхар пуужин өчигдөр 18:24 цагт өмнөд эргийн Наро сансрын төвөөс цагаан утаан зам татуулсаар хөөрчээ.

Шинжлэх ухаан, технологийн сайд Ли Жон Хо хэлэхдээ, “Дотоодын сансрын тээврийн хүчин чадлыг баталгаажуулах зорилгоор бие даан бүтээсэн “Нури” пуужингийн гурав дахь хөөргөлт амжилттай дууссаныг бид олон нийтэд мэдээлж байна. Гол хиймэл дагуул нь Өмнөд Солонгосын Антарктид дахь Хаан Сэжон станцтай холбогдсон" гэж мэдэгджээ. Өмнөд Солонгос 2027 он гэхэд дахин гурван пуужин хөөргөхөөр төлөвлөж байна. 

Энэ нь өнгөрсөн онд туршилтын хиймэл дагуулуудыг тойрог замд амжилттай нэвтрүүлсэн Нури пуужингийн гурав дахь удаагийн хөөргөлт байлаа. Үүнээс өмнө 2021 онд хөөргөсөн пуужингийн гурав дахь шатны хөдөлгүүр нь хэтэрхий эрт шатсанаас болж амжилтгүй болсон байв.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл пуужингийн хөөргөлтийг өндрөөр үнэлж, "Дэлхийн сансрын уралдаанд өрсөлдөх давуу талыг олгоно" гэж мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Өмнөд Солонгосыг Их-7 сансрын гүрний нэг болсныг тунхагласан гайхалтай амжилт юм" гэв.

Өмнөд Солонгос 2032 он гэхэд саран дээр, 2045 он гэхэд Ангараг гаригт сансрын хөлгүүдийг буулгах зэрэг сансар огторгуйн томоохон амбицтай байна. Ази тивд Хятад, Япон, Энэтхэг улсууд сансрын хөтөлбөрийг дэвшилтэт байдлаар хэрэгжүүлдэг бөгөөд Өмнөдийн цөмийн зэвсэгтэй хөрш Хойд Солонгос нь хиймэл дагуул хөөргөх чадвартай орнуудын эгнээнд багтах болсон.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-05-26 24.15.5.204

Amerikiig.dagasan.ulsuud.saihan.umaa.
buh.zuiliig.hiij.uildverlej.bna.orosiin.barlag.
mongol.esgii.taavchig.nehii.deelnees.
oor.um.baidagguieee

Avatar

goe shuu 2023-05-26 202.55.188.121

IH HUREN HOID SOLONGOSTOOO HUGJIL DEVSHLIIN MANLAI HUREHIIG HUSII.

Avatar

Bold o 2023-05-26 223.62.175.38

солонгосууд анх хэдэн орос мэргэжилтэнүүд
урьж авчраад туршилтууд их хийсэн …
оросуудын явсаны дараа сурч авсанаа улам боловсруулж одоо л
нэг амжилтанд хүрч сансарын пуужин хөөргөж
бна даа..

Avatar

Оноч 2023-05-26 202.5.205.5

аа тэгээд шинээр сурч байгаа хүн бүх л аргыг хэрэглэнэ дээ. Японууд анх 1976 онд АНУ-д очоод очсон компани нь бүх юмаа зааж өгөхгүй байсан тул оффис тарсны дараа хогийн савыг нь онгичдог байснаа дурссан байдаг.

Avatar

Нэргүй 2023-05-26 202.126.88.78

хойд урдахаа холиод байна

Avatar

Нэргүй 2023-05-26 66.181.176.71

гоё юмөө. пуужин хөөргөснөө зарлаад л. манайхан сан цөлмөснөө зарлаж хөөрөөд л

Avatar

Нэргүй 2023-05-26 103.229.120.100

монголчууд ч хийвэл чаднашдээ.даанч төмөр их орох байх

Avatar

Зочин 2023-05-26 202.126.89.57

унасан гэсэн хөөрхий хоосон юм жоол явалгүй яахав

Avatar

Нэргүй 2023-05-26 216.38.195.74

-L;

Avatar

Нэргүй 2023-05-26 66.181.179.114

Тив алгасах баллистик пуужин дангаараа хийж чадаж байна гэсэн үг .яг үнэндээ цөмийн сонирхолдоо хөтлөгдөн хийж байгаа л да.Нэгэнт баллистик пуужинтай юм чинь хожюшуунд нь байрлуулах цэнэгээ хийх талаар бодож л байгаа ямар чадахгүй юм биш эд нар

Avatar

Нэргүй 2023-05-26 64.119.24.10

Одоо негее мояанууд маань орос хеделгvvр энэ тэр гээд ороод ирэх юм биш биз

Avatar

Зочин 2023-05-26 66.181.160.4

Гэхдээ л копи , копи… Ертөнцийн бүх машин Фордын копи.. Ертөнцийн бүх пуужин Фон Брауны ФАУ2 ийн копий кооооо пий..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж