Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльзын бэр дүүг тээвэрлэж явсан цувааны цагдаагийн мотоциклд мөргүүлсэн эмэгтэй нас баржээ. 81 настай эмэгтэй тавдугаар сарын 10-нд Лондон хотноо цувааны мотоциклд дайруулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан аж. Хохирогч 14 хоног эмнэлэгт хүнд байдалтай эмчлүүлж байгаад нас баржээ.
Хаан III Чарльзын бэр дүү, Эдинбургийн гүнгийн авхай Софи Лондон хотноо эгч дээрээ зочлох үеэр мотоциклын цувааны нэг нь шүүхийн байрны өмнө зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөсөн гэнэ.
Хохирогчийн хүү Мартины хийсэн мэдэгдэлд дурдсанаар, хохирогч олон ясны хугаралтай, дотоод гэмтэлтэй байсан зэргээс шалтгаалан нас баржээ. Ослыг Цагдаагийн бие даасан албанаас мөрдөн шалгаж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: INSIDER
Холбоотой мэдээ