Тоо, тогтолцоог нэмэх нь: Авлига буурвал амьдрал сайжирна!

Хуучирсан мэдээ: 2023.05.26-нд нийтлэгдсэн

Тоо, тогтолцоог нэмэх нь: Авлига буурвал амьдрал сайжирна!

Тоо, тогтолцоог нэмэх нь: Авлига буурвал амьдрал сайжирна!

Үндсэн хууль нь төр-ард түмний хоорондын зөвшилцлийн гэрээ. Монгол Улсад мөрдөгдөж буй бүх хууль, тогтоомж энэхүү гэрээтэй нийцэж байх ёстой. Тиймээс Үндсэн хуулийг эцэг хууль гэх нь бий. 

Энэ удаад эцэг хуулийн ганцхан заалтыг өөрчилнө.  Засгийн газраас  Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад өөрчлөлт оруулахдаа “ УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г нь мажоритори тогтолцоогоор, 76-г нь пропорциональ тогтолцоогоор сонгоно” гэж суулгаж өгсөн агаад энэхүү ганц заалт Монголын өчигдрийн алдаа, өнөөдрийн зовлон, маргаашийн ирээдүйг шийдвэрлэхэд нэн ач холбогдолтой юм.

Монгол Улс парламентын засаглал бүхий Үндсэн хуульт орон. Парламент нь Монголын ардчиллын баталгаа болж байдаг. Харамсалтай нь, хэт давжаа парламентаас болж УИХ нь Засгийн газраа хянаж чадахгүй нөхцөлд хүрсэн, үүнээс болоод төрд авлига, хулгай нүүрлэснийг парламентад суудалтай улс төрийн намууд, улстөрчид хүлээн зөвшөөрч, тоо, тогтолцоогоо өөрчлөх ёстой гэдэгт санал нэгдээд байгаа.  

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын ҮБХ хуралдсан. Хэрвээ холимог тогтолцоо орж ирвэл гишүүдийн харьцаа 60:40 байя, мажоритори нь давамгай байя гэх саналтай байгаа”-гаа, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "УИХ-ын гишүүдийг тоог 126 болгож, тойргоос 76-г нь, жагсаалтаар 50-г оруулах санал дээр АН, МАН, ХҮН намууд нэгдсэн”-ээ,  ХҮН намын дарга Т.Доржханд, "Гишүүдийн тоог 126 болгож, тогтолцоог 60:40 байх агуулгыг дэмжиж” буйгаа мэдээлсэн.  Тэгэхээр ямартай ч УИХ 126 гишүүнтэй, үүний 50 нь жагсаалтаар, үлдсэн 76-г нь тойргоор сонгодог байхаар яригдаж буй. Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргах эрх нь зөвхөн УИХ-д, парламентад суудалтай намуудад бий гэсэн үг. 

Тоог өөрчилснөөр юу өөрчлөгдөх вэ. Энэ бол иргэдийн зүгээс тавьж буй гол АСУУЛТ. 

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр нэг хүнд “оногдох” эрх мэдэл багасна, төрийн авлига буурна. Өнөөдрийн байдлаар нэг гишүүн гурван ч Байнгын хороонд зэрэг ажилладаг. Ингэснээр нэг талдаа гишүүдийн ачаалал нэмэгддэг, нөгөө талдаа бусдын лоббид өртөх эрсдэлтэй. Үндсэндээ Байнгын хорооны 10 хүрэхгүй гишүүний саналаар хуулийн төсөл дэмжигдэх үгүй нь шийддэгдэг болсон.  Гурван сая хүний хувь заяаг 30 хүрэхгүй хүн хэлэлцэж шийдвэрлэдэг болсон. 

Хоёрдугаарт, УИХ, Засгийн газрын  тэнцвэрийг хангана. Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа толгой дээр гараад суучихдаг, парламент нь сайд, дарга нартаа хяналт тавьж чаддаггүй нь давжаа парламентын гол алдаа юм.  

УИХ-ын нийт гишүүдийн 20 орчим хувь нь давхар дээл нөмөрчихөөр хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалынхаа төсвийг  хянаж, албан тушаалтнуудын буруу үйлдлийг хазаарлах боломжгүй болсон. 

Тогтолцоог өөрчилснөөр юу өөрчлөгдөх вэ. Энэ бол иргэдийн хүлээж буй ҮР ДҮН.  Мажоритори тогтолцоог пропорциональ болгосноор нэгд, иргэдийн санал гээгдэхгүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар саналаа өгсөн иргэдийн 44 хувийн саналаар МАН үнэмлэхүй олонх болсон.  

Хоёрдугаарт, ямар нэг тойрогт барьцаалагдахгүйгээр, жагсаалтаар орж ирсэн хүмүүс  довны улс төр биш улсынхаа эрх ашгийг том агуулгаар нь харж чаддаг.  

Иргэдийн буруу ташаал ойлголт нь парламентын чадамж, төрийн авлигад нөлөөлдөг. Парламентын гишүүд бол сонгогчдыг төрд төлөөлөх үүрэгтэй мөн хууль батлалцах эрхтэй хүмүүс Атал тэднийг иргэд асуудал шийдэх эрхтэй гэж хардаг нь алдаа болдог, улстөрчдөөс ажлын байр, халамж, сургууль, цэцэрлэг нэхдэг нь авлига авах нөхцөлийг нь бүрдүүлдэг. 

Тоо, тогтолцоог өөрчилсний маргааш Монголын үй түмэн зовлон бэрхшээл өргөс авсан мэт алга болохгүй. Харин нэг гишүүний эрх мэдэл буурснаас авлига багасна гэвэл энэ нь эргээд Улаанбаатарын утааг бууруулахад эерэг үр дүн авчирна. Ядаж л улсын төсвийг жалгын нэг цацахгүй, улс оронд нэн чухал бүтээн байгуулалтад зарцуулна гэвэл эдийн засгийн хувь үр өгөөжөө өгнө гэсэн үг. 

Нийгмийн олон бүлгийн төлөөлөл УИХ-д орж, хууль тогтоох байгууллагын бүтээмж нэмэгдэж, бодлого, хууль тогтоомжийн чанар сайжирснаар иргэдийн амьдрал сайжирна. Олон намын төлөөлөл УИХ-д багтсанаар намууд наанаа зодолдож, цаанаа тэврэлдэх боломжгүй. Монголын улс төрийн намуудад өнгөнөөс өөр ялгарал үгүй, хуйвалдаан, хулгайн үүр овоохой болсон. 

Тэгэхээр энэ бүгдийг базаад маш товчхон тайлбарлахад, тоо, тогтолцооны өөрчлөлт төрийн авлига, хулгайг бууруулна гээд ойлгочиход болно. 

Б.ГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж