Н.Учрал: Өнөөдөр зургаан санг ил болгоно

Хуучирсан мэдээ: 2023.05.26-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Өнөөдөр зургаан санг ил болгоно

Н.Учрал: Өнөөдөр зургаан санг ил болгоно

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон.

Энэ дагуу өнөөдөр зургаан санг ил тод болгож буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлжээ. Тэрбээр “Засгийн газрын тусгай сангуудыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу зургадугаар сарын 1-нд дуусах Ерөнхий сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж www.shilen.gov.mn -д нээж буй талаар маргааш 10:00 цагт ЦХХХЯ-д мэдээлэл өгнө.

Дараах сангуудын мэдээллийг шилэн, ил тод байршуулна.

Үүнд:

  1. БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан
  3. ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  4. Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан
  5. ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан-2009 оноос хойшхи дата
  6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж