Ньюс хөтөч: Улаанбурхан өвчлөлийн нөхцөл байдлыг мэдээлнэ

Ньюс хөтөч: Улаанбурхан өвчлөлийн нөхцөл байдлыг мэдээлнэ

Ньюс хөтөч: Улаанбурхан өвчлөлийн нөхцөл байдлыг мэдээлнэ

Ньюс агентлаг өнөөдөр /2023.05.26/ болох үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна. 

  • 09:30 цагт: Чингис хааны музейд “МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.
  • 10:00 цагт: ЦХХХ-нд Н.Учрал сайд Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар мэдээлнэ. Утас: 9910-3830.
  • 10:00 цагт: ЗТХЯ-нд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболтын төмөр замын ТЭЗҮ, барилгын ажлын зураг төслийг боловсруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
  • 10:30 цагт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас урьд нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буйгаа зарлана. Утас: 8805-7167.
  • 11:00 цагт: ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчлөлийн нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалтын талаар мэдээлнэ. Мөн зарим БЗДХ өвчлөлийн талаар мэдээлэл өгнө. Утас:8964-7777.
  • 11:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Номын баяр “Илүү ихийг уншья” уриан дор эхэлнэ.
  • 11:00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Иргэдийн яс үндэс, нас хүйсээр ялгаварлан гадуурхаж олон улсын эрх зүйн актууд, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль тогтоомжуудыг Үндсэн хуулийн цэц зөрчиж байгаа талаар олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй олон үе, шаттай төслөөс мэдээлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-26 64.119.29.144

Улаанбурхан, салхин цэцэг мэтийн евчнууд дархлаажилт хийсэн ч дэгддэгээрээ дэгдэнэ. Яахав тархалт, евчлелт нь багасах л байх. Байгалийн процессыг хэзээ ч зогсоож хааж чадахгуй. Гол нь зев хооллолт, эруул ахуйгаа л сайн сахих нь чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж