Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд парламентыг 126 гишүүнтэй болгохоор, мөн 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор УИХ-д суудалтай намууд санал нэгдсэн. Энэхүү хувилбараа ард түмнээр дэмжүүлэх зорилгоор түшээд Даваа гариг/2023.05.22/-аас орон нутагт ажиллаж эхлээд байгаа. Өмнөх уулзалт дээр тойргийнхноосоо “эрүүний шөл” ууж, хаширсан түшээд энэ удаад нэлээн тактиктай ажиллах болжээ. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттай нэмэгдүүлнэ гэдгээ зарласан байна. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.05.25/ Төв аймагт ажиллах үеэрээ “Төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттай нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж байна. Нэн тэргүүнд хамгийн бага цалин авдаг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын суурь цалинг нэмж, хэт ялгавартай байдлыг арилгана. Дээрх арга хэмжээнд 60 мянга орчим төрийн албан хаагч хамрагдана. Аравдугаар сарын 1-ээс нийт төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэдгээ мэдэгджээ.
Нүүрсний экспорт сэргэж, хил гаалийн гацаа арилснаар эдийн засагт сэргэлт гарч, төсвийн орлого сайжирсан ч бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр өсөх болсноор ард иргэдийн амьжиргаа доройтоод буй. Төрийн албан хаагчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж буй бол ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлт тавьж буй. Иймээс УИХ, Засгийн газрын хувьд эдгээр асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх арга хэмжээг авахгүй бол Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дэмжлэг авахад хүнд гэдгээ мэдэрсэн. Тийм ч учраас эхний уулзалт дээр танилцуулсан хувилбараа ч өөрчилж, гишүүдийн тоог 126 болгох хувилбар дээр буулгасан юм. Учир нь ард иргэд "Бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс амьдрал улам хүндэрч байхад гишүүдийн тоог 152-оор тогтоохыг дэмжихгүй, бууруулмаар байна. Гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр данхгар төр бий болж, зардал өснө. Нөгөө талдаа эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс нь Засгийн газрын тусгай санг тоночихсон байхад гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хулгайчийн тоог л улам олшруулна гэсэн үг. Буулгавал дэмжиж болно” гэж мэдэгдсэн билээ.
Г.ХОРОЛ
зочин 2023-05-25 192.82.64.133
МАХ 25,0000 ТӨГРӨГ БОЛСОН БАЙНА ЦААНА ЧИНЬ , ЦӨӨХӨН ХЭДЭН ТЭТГЭВРИЙН ЭМЭЭ ӨВӨӨ НАРТАЙ БАЙЖ 500,000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВРИЙГ 1,000,000 БОЛГОЖ ӨГ
зочин 2023-05-25 202.21.102.222
500,000 тэтгэврийг нэмээчээ
Зочин 2023-05-25 66.181.191.38
парламентыг 23болгох
Коммунизм 2023-05-25 95.12.218.28
Улсаараа яг адил цалинтай болье доо. Ечнеен жил сурч, мэргэжлийн эзэмшиж, бас ечнеен жил ажил хийсний ялгаагуй бол бугдийг нь сайдын цалинтай адил болгочих. Тэгээд л нийгэм журмаа байгуулья.
Сануулагч 2023-05-25 95.12.218.28
Эдийн засаг сэргэлээ гэхээр л нуурсээ ярих юм. Еер хегжуулэх юм алга уу. 20-онд жил ярьлаа. 100 уйлдвэр барихаа мартсан уу
Зочин 2023-05-25 202.21.97.46
Үнийн өсөлттэй тэмцэхгүй хараа хяналтгүй хаячихаад гишүүний тоо нэмнэ гээд донгодоод хэрэггүй, жаахан цалин нэмээд, үнийн өсөлтийг барихгүй бол бас л хэрэггүй шүү хатуу анхаарах хэрэгтэй, ШӨХТГ овоо ажиллаж байсан, одоо дарга байгаа юу сураг байхгүй
Зочин 2023-05-25 124.158.67.34
Тэтгэврийг нэмэх шаардлагатай байна.
Зочин 2023-05-25 202.21.107.4
800000
Зочин 2023-05-25 202.21.107.4
70 аас дээш насныхны тэтгэвэрийг 800болго
эмээ 2023-05-25 202.21.107.4
Социализмын үеийн хөгшчүүлийн бага тэтгэвэрийн зөрүүг арилга,
Зочин 2023-05-25 139.5.219.124
МАН-ын нөхөд төрд байгаа тулдаа л ковидоос эхлээд удаа дараагийн энэ олон хүндрэлийг амжилттай давж, эдийн засаг бизнесээ сэргээх, үр ашиг улсын төсөвөө нэмэх, өр зээлээ багасгах иргэдийнхээ амьдралыг хэвийн болгох талаар багагүй ажил хийв.Амжилт ч олов Хэрэв ардчилагч гэх хулгайчууд төрд байсан бол нийгмийн хөрөнгийг идэж ууж, өр зээлээ нэмж, улсын эдийн засгийг хуучин аргаараа жинхэнэ сүйрүүлэх байсан биз, Үүнийг бид олонтаа үзсэн.Сонгуулийн зүг өмнө цалин нэмэх шийд гаргаад алга болдог
ыбө 2023-05-25 103.229.121.166
ыбө