Дайныг ивээн тэтгэгчид

Дайныг ивээн тэтгэгчид

Дайныг ивээн тэтгэгчид

ОХУ-д бизнес эрхэлсээр байгаа дайныг ивээн тэтгэгчдийн жагсаалтыг Украин гаргажээ. Үндэстэн дамнасан компаниуд, гүйцэтгэх захирлууд, засаг захиргаа, хууль тогтоогчид, намын удирдагчид, төрийн тэргүүнүүд бүгд хүлээн зөвшөөрөмгүй шүүмжлэлийн бай болоод байна.

Жагсаалтын цар хүрээ улам өргөжсөөр одоогоор 102 хувь хүн, 26 компани болжээ. Үүний 17 компани нь Европын холбоотой хамаатай байна.

Тэдний нэг нь Унгарын хамгийн том арилжааны банк болох OTP банк юм. OTP банкийг энэ сарын эхээр жагсаалтад нэмсэн нь тус улсын эрх баригчдын эгдүүцлийг төрүүлээд буй. Тус улсын Гадаад хэргийн сайд Петер Сиярто хэлэхдээ энэ мэдэгдлийг хүлээж авах боломжгүй гэжээ. Мөн нэн даруй OTP банкны нэрийг жагсаалтаас эргүүлэн татахыг шаардсан байна. ОХУ-д тус банкаар 2.4 сая гаруй хүн үйлчлүүлдэг. Тус банкийг Оросын зэвсэгт хүчинд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгосон гэж буруутгаж байна.

“Бид олон улсын бүх хориг арга хэмжээ, орон нутгийн хууль тогтоомжийн дагуу Орос болон бусад бүх зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг. Биднийг энэ жагсаалтад оруулах нь үндэслэлгүй гэж үзэж байна" гэж OTP банкны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Унгарын засгийн газар дайны ивээн тэтгэгчдийн жагсаалтад орсныхоо хариуд хориг тавих эрхээ ашигласан. Тодруулбал, Европын холбооноос Украинд үзүүлэх 500 сая еврогийн цэргийн тусламжийг хүлээн зөвшөөрөөгүй. Ингэснээр нөхцөл байдал улам хурцаджээ. OTP банк жагсаалтад байгаа цагт хориг үргэлжилсээр байх болно гэж Унгарын эрх баригчид тодорхой хэлжээ.

Маргааныг намжаахын тулд Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел Унгар, Украины хооронд зуучлагч болохыг хичээсэн. Дашрамд дурдахад, дайныг ивээн тэтгэгчдийн жагсаалтыг Европын холбоо батлаагүй, нэмэлтээр ямар нэгэн байгууллага, хувь хүнийг санал болгоогүй. "Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх дараагийн багцыг батлахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой. Хэрэв аль нэг гишүүн улсад хүндрэлтэй байгаа бол энэ талаар ярилцъя" гэж Боррелл хэлжээ.

МАРГААНТАЙ СОНГОЛТ

Украин дайныг ивээн тэтгэгчдийн жагсаалтыг гаргасан ч энэ нь хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай юм. Тодруулбал, энэ жагсаалтад орлоо гээд хөрөнгө битүүмжлэх, зорчихыг хориглох, худалдааг хязгаарлах, хориг арга хэмжээ авахтай адил үр дагаварт хүргэхгүй.

Уг жагсаалтыг Украины Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг гаргасан. Тэдний зорилго нь тухайн ивээн тэтгэгчдийн нэр хүндэд нөлөөлөх, Оростой харилцаагаа таслахад нь түлхэц болох юм.

Гэвч бодит байдал дээр асар олон компани байхад Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг ердөө 26 компанийг сонгосон нь тун явцуу ойлголт. Хэдэн зуугаар тогтохгүй олон компани олон улсын шүүмжлэлийг үл тоон Орост үйл ажиллагаагаа явуулж буйг Йелийн их сургуулийн судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, Италийн “Benetton”, Францын “Lacoste” зэрэг алдартай 229 компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Түүнчлэн шинэ хөрөнгө оруулалтаа түр зогсоосон ч өдөр тутмын гүйлгээ хийж, нэг ёсондоо цаг хожиж буй олон компани байна. Үүнд Германы “Bayer”, Нидерландын “ING Bank” зэрэг 175 байгууллага орно.

Энд нэг зүйлийг онцлон дурдах нь жагсаалтад орох компаниудыг сонгоход ямар нэгэн албан ёсны сонгон шалгаруулалт, шалгуур байхгүй юм. Тухайн компаний нууц, Оросын төрийн үйл ажиллагаа зэргээс хамаараад бизнес эрхлэх болон дайнд татаас өгөх хоёрын хоорондын заагийг ялгаж салгахад амаргүй.

Жагсаалтын албан ёсны цахим хуудас руу орж үзвэл компани бүрийн ард товч тайлбар байх ба буруутай үйлдлийг тодорхойлсон цөөн хэдэн хэвлэлийн баримт байна. Зарим тохиолдолд ОХУ-тай ямар холбоотой нь бүрэн ойлгогдохгүй. Уншигч зөвхөн тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ойлгох боломжтой.

Энэ нийтлэлтэй холбоотойгоор Евроньюс агентлаг жагсаалтад багтсан Европын холбооны 16 компанитай холбоо барьсан. Тэдний долоо нь жагсаалтыг хүчтэй эсэргүүцсэн бол найм нь тайлбар өгөхөөс татгалзжээ.

Францын жижиглэн худалдааны “Auchan” компани нь охин компани болох “Auchan Russia”-аар дамжуулан Орос дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй. Тус компанийн 350 мянга гаруй ажилтан дэлхий даяар ажилладаг. “Auchan”-ы хэвлэлийн төлөөлөгч нэхэмжлэлийг эсэргүүцэхийн зэрэгцээ олон улсын хориг арга хэмжээг бүрэн хүндэтгэнэ гэдгээ мэдэгдсэн. Тиймээс Орос дахь охин компанийнхаа 231 дэлгүүрт бүх хөрөнгө оруулалтаа зогсоосон байна. Гэхдээ “Auchan”-ы жижиглэн худалдаа нь Оросын зэвсэгт хүчинд зориулсан санхүүжилтыг зохион байгуулдаггүй, дэмждэггүй, санхүүжүүлдэггүй гэв.

Австрит төвтэй “Raiffeisen Bank International” зэрэг Европын холбооны зарим компани Оросын зах зээлийг орхих шатандаа орсон гэж мэдэгдсэн. Тиймээс тэд онолын хувьд дайныг ивээн тэтгэгч гэсэн нэрнээс чөлөөлөгдөж байгаа юм. “Манай компани зах зээлийн маш төвөгтэй нөхцөл байдалтай тулгараад байна. Орос дахь үйл ажиллагаагаа дуусгах боломжит арга замыг хайж байна. Энэ үйл явц нь асар их алдагдал хүлээх магадлалтай юм” гэж “Raiffeisen Bank International”-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-26 202.9.41.3

Украйн арай дэндэж байна. Украйныг дэмжээд ОХУ-тай харилцаагаа хэн таслахыг бодох юм бэ. ОХУ-ыг хагалан бутаргах АНУ-ын бодлогыг Украйн хэрэгжүүлэгч орон болж хувирсан. Тэгснээрээ өөрийн орны хөгжлийг сааруулж байгаа юм. Монголчууд бид дайныг дэмжихгүй, гэхдээ Украйныг өмөөрч мөнхийн хөрш ОХУ-тай муудалцахгүй. Хүний өмнөөс бусадтай муудалцаж өөрийгөө хохирооно гэдэг бол манай АН-ынхны хийдэг ажил юм. Тэдэнд намын эрх ашиг чухал болохоос улсын эрх ашиг бол 5-рт нь орно

Avatar

Зочин 2023-05-26 202.21.107.25

Хэрэв Монгол Улсын эзлэн түрэмгийлэлээс болж Украйн Улсыг хүлээн зөвшөөрөөгүй бол Уучлаарай.Дараа нь Орос Улс өөрсдөө Украйн Улсыг хүлээн зөвшөөрчихөөд юундаа дайн хийгээд байгаа юм.Путин Зелийнский хоёрыг хоёуланг Олон Улсын шүүхээр шалгах хэрэгтэй.Эсвэл Монгол Улсдаа хоёулаа хүчин зүтгэ.

Avatar

Нэргүй 2023-05-26 202.131.245.243

Гадаа амгалан бол гэрт тайван. Чонотой нийлсэн нохойг алж устгах нь В.В.Путины зөв.

Avatar

Ё Насанжаргал 2023-05-26 202.126.88.127

Тэгвэл хамаг зэвсгээ өгч дайныг улам өдөөгч яАНУ ЕВРОП ИВЭЭН ТЭТГЭГЧИД биш юм уу АНУ С бүлэглэл өдөөсөн дайндаа хэзээ ч ЯЛАГЧ байгаагүйг ТҮҮХ ГЭРЧИЛНЭ ХУЦДАГ ЯНКУУД ВЭ

Avatar

Нэргүй 2023-05-26 139.5.217.105

дуустал нь хяд ч гэх шиг, ямар тэнэгэрчихсэн чөтгөрийн оркууд ийм зүйл боддог байна вэ, боолын боол, босгоны шороо болсон нөхдүүд л ингэж сэрүүн зүүдэлж буй, украйн үнс нурамнаасаа амилан сэргэх үлгэрийн галт шувуу шиг мандан бадрах болно оо. чөтгөрүүд баярлах болоогүй

Avatar

Нэргүй 2023-05-26 202.131.245.243

Сүүлчийн украйн хүнийг алагдаж дуустал тусална гэж AHУc ах хэлсэн шүү дээ.

Avatar

Зочин 2023-05-26 202.126.89.57

америк Оросыг укриан хэзээ ч дийлэхгүй гэдэгийг сайн мэдэж байна

Avatar

Zochin 2023-05-26 103.229.123.61

Zelenskii ard tumniihee amiar togloloo. Odoo buuj ug. ANU uls ih guren boloh gej uls hoorond gai bolsoor.

Avatar

Нэргүй 2023-05-26 202.131.245.243

AHУc ах укруудад үхтэл нь тусална гэсэн. Ха ха ха ха ха ха

Avatar

Зочин 2023-05-26 202.126.89.57

чиний хэлсэнээр укриан чинь удахгүй үнс болноооооо

Avatar

зочин 2023-05-26 202.9.46.0

Улс гүрэн доторхи хэт үндсэрхэг нацист фашист үзэлтнийг оршин сууж буй үндэстнээ гадуурхан хавчин маргаан үүсгэх зөрчил тэмцлийн гал дөлийг бадраан асааж зааж сурган арга зүйн зөвөлгөө өгч дайны байдалд хүргэн ивээн тэтгэгч халамжлан хүмүүжүүлэгч үнэнч туслагч АНУ НАТО түнш мөнөөс мөн

Avatar

Нэргүй 2023-05-26 216.38.195.74

1y;

Avatar

Нэргүй 2023-05-26 202.131.245.243

Энэ "дайн"-ы хамгийн том ивээн тэтгэгч нь AHУc ах шүү дээ. Хэдэн зуун тэрбум доллар гаргасан.

Avatar

Нэргүй 2023-05-26 202.126.92.98

1993 онд АНУ, ОХУ, Украйн улстай гэрээ байгуулж, цөмийн зэвсгийг ОХУ-д хураалган, довтолсон тохиолдолд хамгаалах үүрэг хүлээсэн баримтыг дэлгэсэн байдаг. Харамсалтай ОХУ ах дүү улс руугаа дайрна гэж тэр үед яаж хэнийх нь толгойд орох вэ дээ…

Avatar

Зочин 2023-05-26 202.126.89.57

дүү укриан нь харийн алуурчидтай нийлчихэнэ гэж Орос ах яаж мэдэхэв дээ

Avatar

Украины нацистуудыг Оросууд бүх талбарт ялсаар байгаа. 2023-05-26 103.57.95.115

Европын том Банкууд болон компаниуд Оросыг орхиогүй байж л байнашдээ. Тэд нар маш ухаантай тооцоотой хүмүүс юу гэж нэг Украинаас болоод том зах зээлээ алдахыг хүсэхгүй нь мэдээж шүү дээ. Мөнгө хүчтэй шүү дээ.

Avatar

Украины нацистуудыг Оросууд бүх талбарт ялсаар байгаа. 2023-05-26 103.57.95.115

Европын том Банкууд болон компаниуд Оросыг орхиогүй байж л байнашдээ. Тэд нар маш ухаантай тооцоотой хүмүүс юу гэж нэг Украинаас болоод том зах зээлээ алдахыг хүсэхгүй нь мэдээж шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-26 66.181.180.245

Эмээ уу,,,,

Avatar

Украины нацистуудыг Оросууд бүх талбарт ялж байгаа. 2023-05-26 103.57.95.115

Европын том Банкууд болон компаниуд Оросыг орхиогүй байж л байнашдээ. Тэд нар маш ухаантай тооцоотой хүмүүс юу гэж нэг Украинаас болоод том зах зээлээ алдахыг хүсэхгүй нь мэдээж шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-26 202.9.46.21

Бүү горьд

Avatar

Болдсайхан 2023-05-26 202.131.245.34

Нацист ч гэх шиг . Тэнэг исда

Avatar

Нэргүй 2023-05-26 66.181.161.235

Үмхий хохлуудыг дуустал нь хядвал таарна.

Avatar

Нэргүй 2023-05-26 66.181.180.245

Чиний сүүдрийг төөрүүлчихвэл тун зүгээр байж мэдэх юмшүү,,

Avatar

Зочин 2023-05-26 202.126.89.57

а**с нато гэж өөрсдөө дэлхийн дайныг өдөөчихөөд эх орон энэ дэлхийн энх тайваны төлөө тэмцэхээр эргүүтэх юм . Бид натогоос айхуу . Хурдхан цөмийн дайн хийж натогийн 30 орныг нурам болгоосоо

Avatar

Нэргүй 2023-05-26 202.9.46.21

Орос тролл оо, танай Орос тун удахгүй дууслаа. Ядаж монголоор алдаагүй бич

Avatar

Зочин 2023-05-26 202.126.89.57

чи хажуу айлтаагаа харийн үгэнд ороод хэрэлдээд бай , танай гэр бүлд хамгийн түрүүнд тэмбүү айлчилана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж