Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзахдаа орон нутгийн “Хирошима Карп” бейсболын багийн логотой оймс өмссөн нь япончуудын анхаарлыг ихээр татжээ. Тэрбээр Хирошимад өнгөрсөн амралтын өдрөөр болсон "Их-7" чуулга уулзалтын үеэр цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн уг улаан оймсоор гангарсан юм. Кишидатай уулзах өрөөнд татами буюу сүрлэн дэвсгэр дэвссэн байсан бөгөөд гутлаа тайлах ёстой байдаг. Энэ үеэр Сунак өмднийхөө түрийг дээшлүүлэн улаан оймсоо гайхуулсан байна.
“Хирошима Карп” багийн менежер Такахиро Арай мэдэгдэлдээ, Сунакийн үйлдлийг сайшааж, санаа тавьсанд талархлаа илэрхийлжээ. Харамсалтай нь Сунак тус багийн логотой оймсыг өмссөнөөс хойш “Хирошима Карп” дөрвөн тоглолтын гуравт нь хожигдсон байна.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Зочин 2023-05-26 202.131.245.243
Их Наран улсыг доромжилсон байна.
Зочин 2023-05-26 103.229.123.135
zavaarsiin
Зочин 2023-05-26 119.40.103.6
улс төрчид ийм л халгаатай, ха ха, наргиа шүү.
Зочин 2023-05-26 66.181.187.234
Би өнөөдөр бор оймс өмссийштэ.
Зочин 2023-05-26 216.38.195.74
-;