Риши Сунак улаан оймс "сурталчлав"

Хуучирсан мэдээ: 2023.05.26-нд нийтлэгдсэн

Риши Сунак улаан оймс "сурталчлав"

Риши Сунак улаан оймс "сурталчлав"

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзахдаа орон нутгийн “Хирошима Карп” бейсболын багийн логотой оймс өмссөн нь япончуудын анхаарлыг ихээр татжээ. Тэрбээр Хирошимад өнгөрсөн амралтын өдрөөр болсон "Их-7" чуулга уулзалтын үеэр цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн уг улаан оймсоор гангарсан юм. Кишидатай уулзах өрөөнд татами буюу сүрлэн дэвсгэр дэвссэн байсан бөгөөд гутлаа тайлах ёстой байдаг. Энэ үеэр Сунак өмднийхөө түрийг дээшлүүлэн улаан оймсоо гайхуулсан байна. 

Харин тус оймсны загварыг гаргасан эмэгтэй "NHK" телевизэд ярихдаа, Их Британийн ерөнхий сайд өөрийнх нь бүтээлийг өмсч, гайхуулсанд маш их гайхсан гэнэ. Түүнчлэн "Их-7" бүлгийн чуулга уулзалт дууссанаас хоёр хоногийн дотор уг оймс бүрэн зарагдаж дуусчээ.

“Хирошима Карп” багийн менежер Такахиро Арай мэдэгдэлдээ, Сунакийн үйлдлийг сайшааж, санаа тавьсанд талархлаа илэрхийлжээ. Харамсалтай нь Сунак тус багийн логотой оймсыг өмссөнөөс хойш “Хирошима Карп” дөрвөн тоглолтын гуравт нь хожигдсон байна. 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж