Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган болж байна. Тус чуулганд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” зэрэг 37 компанийн удирдлага, инженер техникийн 400 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.
Өнгөрсөн оноос эхлэн “Эрдэнэс Монгол” ХХК-д дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг төрийн өмчит бусад компаниудад бий болгохоор Засгийн газар ажиллаж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж байгааг дурдлаа.
Мөн төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцлоод эдгээр компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог байх тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.
“Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндрөөрүнэлэгдэж ирсэн” гэдгийг дурдав. Цаашид “Төрийн өмчит компаниудад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг шинэчлэлийг нэгдсэн байдлаар хийнэ. Мөн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд үнэлгээний журмыг шинэчилнэ” гэлээ.
Иргэн 2023-05-25 103.57.92.153
Төрийн өмчит компаниудыг “сэргээх” биш харин тоог нь цөөлж хэрэгтэйг нь Хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтийн хяналтанд оруулах, хэрэггүйг нь татан буулгахаас эхлэх хэрэгтэй байгаа юм!!!
БЗД-ийн иргэн ... ...... 2023-05-25 202.21.107.38
Санхүүгийн техниккум…. НЯ -БО гийн курс төгссөн хүмүүс олон орвол мөнгө идэх нь багасна… МӨН Цагдаа…СЭРГИЙЛЭГЧ байсан ..ТЭТГЭВЭРИЙН хүнийг олоноор оруулбал мөнгө идэх нь багасна шүү……Заавал ДЭЭД боловсролтой хүн байх алба гүй шүү… Шударга иргэн хэрэгтэй шүү…
Зочин 2023-05-25 139.5.219.124
Төр байгаа юм бол төр шигээ ажилла, Хяналт шалгалтаа сайн тавьж, ажлын үр дүн нэх. Юун сонгууль .Юун олон түмэн. Бусад оронд төрийн өмчийн байгууллагууд амжилттай ажиллаад байхад манайд л яагаад болдоггүй байна аа
Нэргүй 2023-05-25 192.82.87.117
Бусап оронд ТӨХК гэж бараг байдаггүй юм бишүү !!!
Нэргүй 2023-05-25 192.82.70.16
тузын хэрэг хэнд хэрэгтэй юм бээ
ДАНХ 2023-05-25 192.82.81.132
шАЛ ХУДЛАА. БААХАН СОНГОН БОЛСОН. ДАНДАА ДАНХЫН НАЙЗУУД ШАЛГАРСАН
Бага шиг гажигтаарай 2023-05-25 202.21.104.2
Энэ төрд юм мэддэг, ажлын туршлагатай хүмүүс байхгүй, байсан ч сонсдоггүй, дан популист улстөрчид шийдвэр гаргадаг учраас дэлхийг гайхшруулах гажиг юм их болох юмаа. ккк. Монголд ямарч тогтолцоо ажилладаггүйн шалтгаан нь тогтолцоог ажиллуулж байгаа хүмүүс! Тогтолцоонд буруу байхгүй, хүнд буруу бий. Дэлхий даяараа 1 дүрмээр ажиллаж, амьдарч байхад манайд л эсрэг үр дүн авчирдаг. Учир нь луйварчид төр барьдаг! ТӨК-ийн ТУЗ-ыг олон нийт биш тухайн компанийн нийт ажилтнууд сонгож, дүн тавих!