2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 180,634,298 төгрөгийн үнийн дүн бүхий 624,093 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Жидакс ХК (SOH +14.97%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +5.82%), Үндэсний Хувьчлалын Сан (XOC +3.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -13.21%), Түшиг Уул ХК (TUS -11.76%), Бүтээлч Үйлс ХК (BLC-2.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,199 ширхэг нэгж эрх 20,720,696 төгрөгөөр,
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,275,200 ам.доллар буюу 14,766,925,568 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 14,968,280,562 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -0.23% хувиар буурч, 35,899.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,463,016,285,175 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ