ТЭДС-гаас зээл аваад төлөөгүй компанийн материалыг устгасан уу?

ТЭДС-гаас зээл аваад төлөөгүй компанийн материалыг устгасан уу?

ТЭДС-гаас зээл аваад төлөөгүй компанийн материалыг устгасан уу?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-гаас зээл аваад төлөөгүй томоохон компанийн материалыг жалганд аваачиж шатаасан гэдгийг хэвлэлээр бичиж байлаа. Өрийг нь яаж барагдуулах юм бэ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрийг ил болгох хэрэгтэй”  гэж өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдэж байв. Эл асуудалд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариулт өгөөгүй.

Хэрвээ С.Одонтуяа гишүүний хэлсэн үг баттай бол маш ноцтой. Учир нь, цаасан баримтыг устгасан тохиолдолд тус сангаас зээл авсан компаниудын мэдээлэл бүрэн гүйцэд олон нийтэд ил болох боломжгүй. Дээр нь зээл эргэн төлөгдөх бололцоогүй болох ч эрсдэл бий.

Нөгөөтэйгүүр, Тариалан эрхлэлтийг дэмжих санг татан буулган, нэгтгэх зэргээр  хамгийн их бужигнуулсан нь анхаарал татдаг. Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих санг, Мал хамгаалах сантай нэгтгэн Хөдөө аж ахуйг дэмжих сан болгосон. Засгийн газраас зарласан “Шилэн” ажиллагааны хүрээнд дээрх сангийн мэдээллийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд shilengov.mn –д байршуулсан юм. Ингэхдээ Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан гэх 10325 зээлдэгчээс эхний ээлжинд 6092 компани, иргэн, төрийн байгууллага, төрийн бус байгууллагын мэдээллийг олон нийтэд ил болгосон. Дээрх мэдээлэл ил болоход 50 гаруй тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүйгээс эрсдэлтэй ангилалд шилжсэн байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-25 103.229.120.16

сонгуулЬД нэр дэвшихгүйгээрУИХ гишүүн болох ЖАГСААЛТЫНзээлийн сан байгуулах гэж байгаа.

Avatar

Улс төрчдийг өөрсдийг нь шүүрдэе! 2023-05-25 202.21.104.2

ТЭДС-г хоосолсон луйварчид гурил, будааны үнэ буулгасан уу? Эрх мэдэлд шунасан хулгайчдын үндсэн зорилго, хулгай луйвар илболж, нүцгэн үнэн илчлэгдэж байна.Бүгдийг нь шонд өлгөж шоронд хатаа! Баримт шатаана гэдэг чинь гэмт хэрэг. Санаатайгаар үйлдсэн, үгсэн хуйвалдсан, зохион байгуулалттай гэмт хэрэг. Бүх сангийн зарцуулалтыг ил болгоё. Бусад орнуудад зорилтот сангуудыг захиран зарцуулах эрх төрд байдаггүй.Хөрөнгийн удирдлагын менежментийн компани хариуцаж ажилладаг. Манайх ониго цаашаа!..к

Avatar

Нэргүй 2023-05-25 202.9.41.3

Бүх санг зогсоох хэрэгтэй байна. Сангуудад байгаа мөнгийг үйлдвэр сургууль соёлын газар байгуулахад зарцуулъя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж