Аавын хүүхдүүдийг алагчлалгүй адилхан л зургаан хувь болгочих!

Аавын хүүхдүүдийг алагчлалгүй адилхан л зургаан хувь болгочих!

Аавын хүүхдүүдийг алагчлалгүй адилхан л зургаан хувь болгочих!

Засгийн газрын төвшинд багш нарын ипотекийн зээлийн хүүг 6 хувь руу буулгаж болох юм гэдэг асуудал хөндөгджээ.

Уг нь 90 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсанаас 64420 нь жилийн 8 хувийн хүү төлж буй. Тэд бүгд хүүг бууруулах сонирхолтой, хүлээлттэй байдаг. Гэтэл энэ удаад зөвхөн багш нарын ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож болох тухай асуудал яригдсан нь анхаарал татаж байгаа юм. Учир нь, яагаад зөвхөн багш нар гэж…

Ипотекийн 8 хувийн зээлээ 6 хувь руу буулгах сонирхолтой 64 мянган иргэн дунд эмч, сувилагч, асрагч, түргэний жолооч, цагдаа, аврагч, жүжигчин, дуучин, номын санч, цаашлаад хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлж байгаа мянга, мянган иргэд бий.

Тэдний хөдөлмөрийн хөлс багш нарынхаас дээрдэх зүйлгүй.  Зарим төрийн албан хаагч нарын цалин маш бага. Тухайлбал, саяхан соёл урлагийн салбарынхны дундаж цалин 750 мянган төгрөг.  Түүнээсээ татвар, НДШ төлөхөөр 500 гаад мянган төгрөг л сардаа авдаг. Арын албаныхны цалин бүр бага 360 мянган төгрөг гар дээрээ авдаг тухай хөндөгдсөн.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Соёл урлагийнханы цалин ахмад настнуудын тэтгэврээс ч доогуур байгаа тул боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлж, нэмнэ” гэдэг мэдээллийг хийсэн.  Иймээс ипотекийн зээлд хамрагдсан соёлынхны хувьд багш нарын нэгэн адил хөнгөлөлт чөлөөлөлт эдэлмээр л санагдаж таарна. Иймээс төр ипотекийн зээлийн 8 хувийг бууруулж, 6 хувь болгох бол иргэдээ ажил мэргэжлээр нь ялгаварлалгүй адилхан л тэгш ханд.

Уг нь энэ асуудал одоо л хөндөгдөж байгаа асуудал биш. Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн жилээс эхлэн “Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу буулгах боломж байна. Гагцхүү банкууд хүсэхгүй байна, шийдвэрлэнэ” гэж ярьснаас хойш иргэдийн дунд хүлээлт үүссэн. Гэвч 64420 иргэний ипотекийн 8 хувийн зээлийг 2 хувиар бууруулахад хүүнийх нь зөрүү болох 330 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болж  буй. Улсын төсөвт дарамт учруулахгүйгээр шийдэх бололцоо байгаа гэдгийг Шадар сайд мэдэгдсэн ч эдийн засагчдын хувьд няцаасаар ирсэн юм. Учир нь Монголбанкны бодлогын хүү 13 хувьтай байгаа нөхцөлд ипотекийн зээлийн хүүг бууруулах нь өөрөө эрсдэл нэмэгдүүлнэ. Тэр дундаа хүүгийн зөрүү болох 330 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргаж, шийдвэрлэх вэ гэдэг асуудалтай тулна. Төв банк мөнгө хэвлэвэл төгрөгийн ханшийг л унагах эрсдэлтэй гэж тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл, 2 хувийн хүүгийн зөрүүг хүчээр шийдлээ гэхэд эдийн засаг талаасаа гарах сөрөг үр дагавар өндөр юм.

Ер нь эрх баригчдын хувьд сонгууль дөхөхөөр эдийн засгаа “алах” шийдвэр гаргах нь олонтаа. Тухайлбал, 2020 он гарах мөчид ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргаж, 2021 онд хэрэгжүүлж байв. Нийтдээ 200 мянга гаруй ахмад настны 6 сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэсэн. Харин зээлгүй байсан ахмадуудын хувьд 1 сая төгрөг бэлнээр авсан.

Энд нэг асуудал хөндөгдсөн нь яагаад ахмадуудаа зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварлах ёстой юм. Хэн нь 6 сая хүртэлх төгрөгийн зээлээ чөлөөлүүлдэг, хэн нь 1 сая төгрөг авч, хууртах юм бэ гэдэг гомдол хөвөрсөн.

Нөгөө талдаа энэхүү  зээл чөлөөлөлт нь ”Эрдэнэс Монгол” компанийг өрөнд унагасан юм. Энэ талаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Тэтгэврийн зээл тэглэхийн тулд “Эрдэнэс Монгол” компани гурван бонд гаргасан байдаг. Бондын нийт дүн нь 1 их наяд гаруй болно. Үүнийг барагдуулах ёстой. Гэвч компани эдгээр өр төлбөрийг барагдуулах бололцоогүй нөхцөлд байна” гэдгээ өнгөрсөн онд мэдэгдсэн удаатай.

Иймээс татвар төлөгчдийн мөнгийг ахмад настнуудын тэтгэврийн хөнгөлөлт чөлөөлөлтөд зарцуулж, гал унтраах арга хэмжээ авахаас аргагүй нөхцөлд байна гэдэг нь харагдсан.

Гэхдээ эдийн засаг хүнд, иргэд цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа энэ хүнд нөхцөлд ипотекийн зээлийн хүүг 2 хувиар хөнгөлж, 6 хувь руу буулгах шийдвэр гаргая гэвэл алагчлалгүй адил тэгш хэрэгжихээр л шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оноч 2023-05-25 202.5.205.5

н**ш юмаа анх 8 хувь байхад нь авсан сүүлдээ 6 хувь болгочоод байхад анхны 8 хувь маш олон жил төлчихөөд байхад 6-руу шилжүүлэхгүй гүрийгээд байгаа нь цаанаа цэвэр ашиг сонирхол шүү дээ. ХХБ гэж цадаж ханахгүй газар бна. Ипотекийн корпораци чинь үндсэндээ ХХБ-"ийн охин компани бгаа дангаараа 90 хувь эзэмшдэг шүү дээ. Төр шийдвэр гаргахгүй бгаа нь тэдний л эрх ашгийг хангаж байгаа. өөр юу ч биш. 30 хувьдаа байр барьцаалсан улс ямар ч аргагүй төлж байгаа.

Avatar

зочин 2023-05-25 202.70.44.46

Энэ шийдвэрийг гаргасан бол хамгийн мэдрэмжтэй улс төрч болох болно.

Avatar

Нэргүй 2023-05-25 66.181.161.31

Энэ ипотек гэгч зүйлийг зогсоохгүй бол эдийн засгаа татаж унагаалаа. Энэ маягаараа явсаар нэг л өдөр даварсан ард түмэн байраа үнэгүй авна гээд зогсож байхвий дээ. Би зөндөө анхааруулж байсан. Моргэйжийн зээл гэдэг бол бас л нэг төрлийн хулгай. Маш цөөн тоогоор олгож бусдыг нь лизингийн нөхцөл рүү шилжүүлье!

Avatar

Нэргүй 2023-05-25 66.181.160.87

Монголын төр засаг иргэдээ аливаа асуудлаар алагчилмааргүй бн шүү

Avatar

8-6%! 2023-05-25 59.153.86.78

Tor irgeddee yalgavartai handmaargui baina,8%-iig 6%-ruu buulgah baih gej 64420 zeeltei irged huleej baina.

Avatar

зочин 2023-05-25 202.21.119.242

Би мөн азгүй хүнээ 6%-ийн хүүтэй ипотекий зээл байсаар байтал 8%-ийг олж авна.

Avatar

Зочин 2023-05-25 139.5.219.124

Ипотекийн 8 хувийн зээл олдохгүй байгаагаас маш олон иргэд орон сууцанд арга буюу банкны 20 хувийн зээл авч түүнийг төлөх гэж зовж байна. Ийм нөхцөлд ипотекийн зээлийг 6 хувь болгож болохгүй. Харин ийм боломж байдаг бол түүгээр ипотекийн 8 хувийнхаа зээлийн эх үүсвэрийг нэмэх боломжийг хай.

Avatar

Нэргүй 2023-05-25 103.229.120.151

алагчлах ялгах ялгаварлах үгсэн хуйвалдах энэ тэр чинь монголын уламжлал зан заншил болсон юм бишүү хүүхдүүдээ хүртэл алагчлаад төр нь

Avatar

Нэргүй 2023-05-25 210.238.186.160

Bi 8%-n zeeltei bagsh hun. Gehdee alagchilj uzej bolohgui buh l irgedee 6%-d oruulah yostoi. eswel VAT-aa butneer ni ug.

Avatar

Оноч 2023-05-25 202.5.205.5

юун эргүү юм яриад бнаа…анх 8 хувиар авсан хүмүүс. Сүүлд 6 хувь болгосон. тэгээд ялгаа үүсчээд бга. 8 хувийнхан уг нь олон жил төлөөд аль хэдийн асуудалгүй болсон байх ёстой байтал буулгахгүй гүрийгээд байгаа нь ХХБ-ийн л сонирхол шүү дээ. Ипотекийн корпорацийн 90 хувийг ХХБ эзэмшдэг. Эдний лобби бол дийлдэхгүй. Монголбанк бол ХХБ-ийн төр хариуцсан салбар шахуу.

Avatar

Нэргүй 2023-05-25 66.181.168.199

ёоо ингээд бүх юмнаас хасагдчих юмаа, оюутан байхдаа төрийн сагийн зээл авах гээд чадаагүй,
гадаадад сурахдаа ч өөрөө гадаадын тэтгэлэг хөөцөлдсөн, дотоодынх мэдээж олдохгүй,
15 хувийн зээлтэй хүмүүсийг 8% болгосон, ГЭТЭЛ 8%-ийг 6 болгохгүй их унжиж байнаа.

одоо ингээд 8%ийн зээлээ 6% болгохоос бас хасагдахнээ.

Avatar

Нэргүй 2023-05-25 66.181.168.199

бас нэмээд хүүхдийн мөнгөнөөс ч хасагдсан, бид яаг юуг буруу хийсэн юм бэ, яагаад дандаа ингэж ялгаварлана вэ,
хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу

Avatar

Иргэн 2023-05-25 202.126.88.68

Улс төрчид идэж уухдаа адуу мал мэт. 2024 сонгуульд дөхөж байна, эдийн засагт том уналт өгөх олон амлалтууд буй аваасай! Бурхан минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж