"Flower" давалгаанд нэгдсэн хөтлөгчид асуудалд оров

"Flower" давалгаанд нэгдсэн хөтлөгчид асуудалд оров

"Flower" давалгаанд нэгдсэн хөтлөгчид асуудалд оров

Хонгконгийн телевизийн сувгийн мэдээний хөтлөгчид Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлагийн гишүүн Жисүүгийн "Flower" дууны аян дээр бүжиглэсэн нь шуугиан дэгдээв. "Flower" дууны аян дээр бүжиглэх давалгаа энэ оны эхээр эхэлсэн. Үүнээс хойш өдөр тутамд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс давалгаанд нэгдэж, цагийг хөгжилтэй өнгөрөөж байна. Зарим хүн тэжээвэр амьтантайгаа хүртэл бүжиглэж үзжээ. Гэвч энэ давалгаа мэдээний хөтлөгчдийг асуудалд оруулав. 

Тодруулбал, Хонгконгийн "Cable TV News"-ийн гурван хөтлөгч компанидаа ажиллах хамгийн сүүлийн өдрөө тэмдэглээд энэ бүжгийг хийжээ. Ингэхдээ өөр хоёр хөтлөгчтэй нэгдсэн байна. Тэд энэ бичлэгээ инстаграмдаа байршуулжээ.

Хөтлөгч нарын нэг Янна Юу бичлэгийг байршуулахдаа "Мэргэжлийн үзүүлбэр биш шүү. Бид өнөөдөр л энэ бүжгийг сурсан таван цэцэг байна. Гэхдээ өсгийтэй гутал үнэхээр их чимээ гаргах юм" гэж бичжээ.

Гэтэл тэдний бичлэг Олон нийтийн өргөн нэвтрүүлгийг хянан шалгах хорооны дарга Рэймонд Вонгийн анхааралд өртсөн байна. Хөтлөгч нарын бичлэг доор "Сэтгүүл зүйн ур чадварыг жинхэнэ гутааж байна" гэсэн сэтгэгдэлийг Рэймонд Вон үлдээжээ. 

"Cable TV News"-ийн захирлын албан мэдэгдэлд дурдсанаар, мэдээнийг өрөөг тоглоом наадамд ашиглаж болохгүй гэжээ. Албан мэдэгдлийг доор сийрүүлбэл, "Мэдээллээ цуглуулахаас эхлээд мэдээлэх хүртэлх бүх үйл явц мэргэжлийн бөгөөд нухацтай байх ёстой. Манай телевизийн мэргэжлийн дүр төрх бол хүн бүрийн шаргуу хичээл зүтгэлийн дүнд бий болсон зүйл. Энд ямар ч хувь хүн юм уу бүлэг гэж байхгүй. Таны үйлдэл "Cable TV News"-ийг тодорхойлно. Хүн бүхэн үг, үйлдэлдээ анхааран ажиллаасай гэж би хүсч байна. Мэдээний өрөө гэдэг бол мэдээллийн албаны гол цөм, бэлгэ тэмдгийн чанартай зүйл. Энэ өрөөний функцүүдийг ашиглаж хамгийн хурднаар шинэ бөгөөд мэргэжлийн түвшинд бэлтгэсэн мэдээг үзэгчдэд хүргэх ёстой. Үүнийг зугаа цэнгэл, тоглоомын тайз гэж үзэх ёсгүй" гэжээ.

Ийнхүү асуудал үүссэн тул хөтлөгчид бичлэгээ сүүлд нь устгасан байна. Хөтлөгч нарын нэг нь яагаад бичлэгээ устгаснаа тайлбарлахдаа "Дээд удирдлага үүнд дургүй байна. Бүжгийн бичлэгээ устгах хэрэгтэй боллоо. Та бүхэнд баярлалаа" гэжээ.

Дашрамд дурдахад, бүжгэнд оролцсон Янна Юу, Террие Леун нэртэй хоёр хөтлөгч нь өөр телевизэд ажиллаж эхлэх гэж байсан боловч гэрээ нь түр саатаад байна. Салбарын ажиглагчид нь хөтлөгч нарыг ирээдүйд өөр ажил олж чадах эсэхэд эргэлзэж байна.

Эх сурвалж: KOREA BOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХахаХаха
11
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ж 2023-05-25 64.119.16.238

Зүгээр бүжиг шд, манай Өнөрөө бүр сэтгүүлч хийх боломжгүй юм байна даа энэ Хонгконгд

Avatar

Нэргүй 2023-05-25 66.181.161.31

Serious гэдгийг ганцхан нухацтай гэж болохгүй. Буурьтай, албархуу, тахимдуу гэх мэтээр орчуулж болно.

Avatar

Нэргүй 2023-05-25 202.179.25.157

hohino

Avatar

Нэргүй 2023-05-25 203.17.23.172

Таны үйлдэл "Cable TV News"-ийг тодорхойлно гэдэг бол үнэхээр үнэн үг шүү. Манай 76 хажууд нь хаана ч хүрэхгүй юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж