Энэ жилийн түүхт 100 жилийн ойтой дөрвөн аймаг бий. Түүний нэг нь Завхан аймаг. Гэтэл саяхан “хариуцлага алдсан” асуудлаар Завхан аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан билээ. 2020 оны Орон нутгийн сонгуулийн дараа Завхан аймгийн Засаг даргаар Д.Түвшинжаргалыг тус албан тушаалд томилж, Ерөнхий сайд батламжилж байсан билээ.
Тэгвэл ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа “хариуцлага алдсан” гэж түүнийг чөлөөлснөөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр томилогдоно гэх мэдээлэл гарах болсон билээ. Г.Өнөрбаярын хувьд насаараа төрийн албанд ажилласан, туршлагатай нэгэн бөгөөд саяхан Завхан аймгийн МАН-ын даргаар томилогдсон билээ.
Аймгийн Засаг даргыг томилох шийдвэрийг тухай аймгийн Иргэдийн хурал хуралдаж, шийдвэр гаргаж, түүний дараа Ерөнхий сайд батламжлах ёстой. Гэвч тус аймгийн Иргэдийн хурал хурлаа хийж чадахгүй, Засаг даргаа томилуулж чадахгүй өнөөдрийг хүрчээ. Завхан аймгийн хувьд энэ жил 100 жилийн ойтой учир хийх ажил их, төлөвлөсөн олон ажлаа ойгоос өмнө дуусгах гээд олон ажил хүлээгдэж байгаа ч Засаг даргыг нь томилж чадахгүй байгаад иргэд нь ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тус аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд Ардчилсан намаас 20, МАН-аас 20 төлөөлөгч сонгогдон ажилладаг байна. Өнгөрсөн өдрүүдэд аймгийн Иргэдийн хурал хуралдахаар товлосон ч төлөөлөгч нар нь хуралдаа ирэхгүй, цаг алдаж байгаа сурагтай.
Аймгийн 100 жилийн ой, баяр наадам угтсан олон ажил хүлээгдэж байгаа учраас Засаг даргаа яаралтай томилж, Ерөнхий сайд нь батламжлах ёстойг завханчууд сануулаад байна.
Т.ОД
1111111111 2023-05-25 202.131.230.162
Угаасаа төлөөлөгчийн тоог тэгш тогтоохоор ингэж завхардаг юм. Хамтын шийдвэр гаргадаг байгууллагын гишүүдийн тоо сондгой байх ёстой 2 нам гүрийвэл хэзээ ч даргаа сонгож чадахгүй
Зочин 2023-05-25 66.181.161.233
Хамгийн их потенциальтай мөртөө хамгийн их хоцрогдсон аймаг болоод байна. П.Очирбат, Н.Багабанди нарыг жалгархаж улсаа хохироогоогүй хамгийн зарчимч түшээдээр тодруулах ёстой болж байх шиг байна. Учир нь Ховд, Баянхонгорынхон гэхэд л төрийн толгойд гараад сүүлийн 15 жил дотор улсаа дампуурууллаа. Хулгай, авилга, луйвар хэнээгээ алдлаа.
Зочин 2023-05-25 66.181.161.233
Алдаагаа хянаач. Тнбд-аар ажилаж буй Г.Өнөрбаярыг засаг даргаар томилно гэх гэсэн юм биш үү?
Зочин 2023-05-25 202.55.188.83
цэрэнпунцаг луйварчаан чамд Завханы ард түмэн өргүй шүү харин хангалттайг өгсөн бузар минь мөрөөрөө далд орж үз
Зочин 2023-05-25 202.9.40.91
1921 онд л хамаг юм үүсээд л монгол хөгжлийн замдаа шуударсан юм биздээ хаха.
Зочин 2023-05-25 202.131.225.53
Tuvshinjargal sain l ajilaj baisn sh de
Зочин 2023-05-25 203.91.115.48
Бүх хот аймгуудаа хоёр урсгалтай засмал замаар холбоод улс модон жорлонгүй болоод дараа нь янз бүрийн ойгоо тэмдэглэe
Хотын уугуул 2023-05-25 202.126.88.138
Ер нь, аймгийн засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд өөрөө мэдэж томилдог болмоор байна. Тэгвэл, их олон асуудал шийдэгдэж, аймгийн хөгжил тогтвортой явах таатай нөхцөл бүрдэнэ. Одоогийн тогтолцоогоор, аймгийн ИТХ нь засаг даргаа огцруулах хуйвалдаан хүйсээр байгаад хугацаагаа дуусгаж байна.
Иргэн 2023-05-25 66.181.161.127
Заваарсан юм. Одоо ойгоо хойшлуул. Юу ч
хийгээгүй байж ой тэмдэглэж яахав .
Зочин 2023-05-25 202.131.229.163
100 жил хийгээгүй ажлуудыг 1 сар гаруйханы хугацаанд хийнэ ч гэж юу байхав дээ. Хий хоосон 100 жил гэж хөөрцөглөөд ч яахав. Хамгийн хоцрогдсон аймаг.
яяя 2023-05-25 202.21.124.140
Бусдыг удирдан манлайлах чадвартай, зохион байгуулалт хийж чаддаг тодорсон хүнээ сонгочиж болдоггүй юмуу. заавал нэг намын татлаа түлхээтэй хүнийг дарга тавих гээд ядчих юм. өөрсдөө саналаа өгөөд сонгуулаа хий л дээ аймгийхаан. аймаг болгон л арчаагүй сампирсан л байхым. 100 жил болчоод хаанаа хөгжөөд байгаам дээ