Завханыхан Засаг даргаа хэзээ томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2023.05.25-нд нийтлэгдсэн

Завханыхан Засаг даргаа хэзээ томилох вэ?

Завханыхан Засаг даргаа хэзээ томилох вэ?

Энэ жилийн түүхт 100 жилийн ойтой дөрвөн аймаг бий. Түүний нэг нь Завхан аймаг. Гэтэл саяхан “хариуцлага алдсан” асуудлаар Завхан аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан билээ. 2020 оны Орон нутгийн сонгуулийн дараа Завхан аймгийн Засаг даргаар Д.Түвшинжаргалыг тус албан тушаалд томилж, Ерөнхий сайд батламжилж байсан билээ.

Тэгвэл ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа “хариуцлага алдсан” гэж түүнийг чөлөөлснөөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр томилогдоно гэх мэдээлэл гарах болсон билээ. Г.Өнөрбаярын хувьд насаараа төрийн албанд ажилласан, туршлагатай нэгэн бөгөөд саяхан Завхан аймгийн МАН-ын даргаар томилогдсон билээ.

Аймгийн Засаг даргыг томилох шийдвэрийг тухай аймгийн Иргэдийн хурал хуралдаж, шийдвэр гаргаж, түүний дараа Ерөнхий сайд батламжлах ёстой. Гэвч тус аймгийн Иргэдийн хурал хурлаа хийж чадахгүй, Засаг даргаа томилуулж чадахгүй өнөөдрийг хүрчээ. Завхан аймгийн хувьд энэ жил  100 жилийн ойтой учир хийх ажил их, төлөвлөсөн олон ажлаа ойгоос өмнө дуусгах гээд олон ажил хүлээгдэж байгаа ч Засаг даргыг нь томилж чадахгүй байгаад иргэд нь ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тус аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд Ардчилсан намаас 20, МАН-аас 20 төлөөлөгч сонгогдон ажилладаг байна. Өнгөрсөн өдрүүдэд аймгийн Иргэдийн хурал хуралдахаар товлосон ч төлөөлөгч нар нь хуралдаа ирэхгүй, цаг алдаж байгаа сурагтай.

Аймгийн 100 жилийн ой, баяр наадам угтсан олон ажил хүлээгдэж байгаа учраас Засаг даргаа яаралтай томилж, Ерөнхий сайд нь батламжлах ёстойг завханчууд сануулаад байна.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж