Хуванцар хаягдлаас болж 218 сая хүн үерт өртөх эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.05.25-нд нийтлэгдсэн

Хуванцар хаягдлаас болж 218 сая хүн үерт өртөх эрсдэлтэй байна

Хуванцар хаягдлаас болж 218 сая хүн үерт өртөх эрсдэлтэй байна

Энэтхэгийн Мумбайд болсон 2005 оны үер 1000 хүний амийг авч одсон. Гэтэл энэ үерийн цаад шалтгаан нь борооны ус зайлуулах сувгийг бөглөсөн хуванцар хог хаягдлууд байжээ. Тэгвэл яг энэ шалтгааны улмаас дэлхийн хамгийн ядууд тооцогдох 218 сая хүн илүү хүчтэй бөгөөд ойр давтамжтай үерт өртөх эрсдэлтэйг судалгаагаар тогтоосон байна. Хуванцарын бохирдол нь үерийн усны түвшинг нэг цагийн дотор нэг метрээр нэмэгдэхэд хүргэж болзошгүй аж.

218 сая гэдэг бол Их Британи, Франц, Германы хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх тоо юм. Эндээс 41 сая нь хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Мөн энэхүү эрсдэлтэй бүлгийн дөрөвний гурав нь Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутагт амьдардаг.

Судлаачдын тогтоосноор Камерун, Нигериа, Конго, Гана, Бангладеш, Индонези улсууд нь сүүлийн жилүүдэд ус зайлуулах хоолойг хуванцар хог хаягдал бөглөсөнтэй холбоотойгоор үерт автсан гашуун туршлагатай.

Хуванцар хог хаягдлын хэмжээ сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 2060 он гэхэд даруй гурав дахин өсөх төлөвтэй байна. Гэтэл энэ хог хаягдлын ердөө есөн хувийг нь л дахин боловсруулж байна. Хуванцар хог хаягдал нь хамгийн ядуу, гадуурхагдсан нийгэмд хамгийн ихээр нөлөөлдөг. Өдгөө дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн ядуусын хороололд амьдарч байна. Энэ тоо 2050 он гэхэд гурван тэрбумд хүрэх төлөвтэй байна. Өмнөд Ази, Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг болон Сахарын цөлөөс өмнөх Африкийн хүн ам шигүү суурьшсан бүс нутаг дахь ядуусын хороололд үерийн гамшигийг бууруулах дэд бүтэц нь хязгаарлагдмал бөгөөд буруу төлөвлөгдсөн байх нь элбэг. Бага, дунд орлоготой орнуудын ядуусын хороололд үерийн аюул нь холер, суулгалт зэрэг өвчний үр дагаварт хүргэнэ. 

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж