Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч байна

Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч байна

Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч байна

Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Өмгөөлөгч-танд тусалъя” өдөрлөгийг өнөөдөр /2023.05.25/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.


Тус өдөрлөг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн мэдлэгт нь нэмэр болох, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа аж.

Мөн нийт 12 байгууллага оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч байна.

Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Гансүх: “Өмгөөлөгчөөр 20 жил ажиллаж байна. Өнөөдрийн өдөрлөгөөр иргэд өөрт тулгамдаж буй хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө авах боломжтой. Өмгөөлөгчөөс ямар тусламж үйлчилгээ авах талаар иргэд мэдээлэлгүй байдаг. Тиймээс иргэдийн хуулийн мэдлэг дутмаг байгаа тул тухайн хүний үзэл бодол, байр суурьт тааруулсан агуулгаар хуулийн туслалцаа үйлчилгээ үзүүлдэг. Мөн орон нутгийн иргэддээ зориулж тухайн орон нутагт нь үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж байгаа. Малчдын хувьд ихэвчлэн зээл, тэтгэвэр тэтгэмж, нөхөрлөл байгуулах, эдийн засгийн харилцаанд түлхүү зөвлөгөө мэдээлэл авдаг. Мөн бэлчээртэй холбоотой маргаан, адуу мал алдсан зэрэг асуудлын талаар илүү тодруулж асуудаг. Малчдад зөвлөхөд аймаг бүрд өмгөөлөгчдийн зөвлөл гэж байдаг. тус зөвлөлөөс асууж тодруулах зүйлээ асуух боломжтой” гэлээ.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-25 202.179.21.196

Манай улсын хууль уншихаар инээдтэй муу чанартай байдаг. Уг нь анх барууны хууль хуулсан юм шиг абйдаг. Учир нь цэгцтэй зөв тохируулсан байдаг. Яваандаа манайхан өөрсдөө сайн дураар нэмж хасаад булингартуулна, нэмж хасахдаа бусад хууль дүрэмтэйгээ холбож засаж янзалж мэддэггүй харагдсан. Гэтэл Монгол улс хуульч, эдийн засагчаар дүүрэн гэдэг.

Avatar

Нэргүй 2023-05-25 202.179.21.196

Үнэгүй зөвлөдөг. Хэрэгтэй хүндээ хэрэг болно.

Avatar

зочин 2023-05-25 192.82.86.74

Хууль зүйн туслалцааны төв гэдэг байгууллагаас үнэ төлбөргүй зөвлөгөө авч байсан.
Боломжийн байгууллага санагдсан. Өмгөөлөгч нар сууж байдаг юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж